АННА ФРАНКИЙГ БАРЬЖ ӨГСӨН УРВАГЧИЙГ ИЛЧЛЭХЭЭР ДАХИН МӨРДЛӨГ ЯВУУЛЖ ЭХЛЭВ


Дэлхийн Хоёрдугаар дайны үед 25 сарын турш Нидерландын нийслэл Амстердамд хоргодох нууц байранд байрлаж байсан 15 настай еврей охин Анна Франк болон түүний гэр бүлийнхнийг Германы гестапынханд барьж өгсөн урвагчийг олж илрүүлэхээр дахин мөрдлөг явуулж эхэлжээ.

АНУ-ын Мөрдөх товчоонд ажиллаж байсан Винс Панкокийн санаачлагаар кино найруулагч Тийс Байэнс, сэтгүүлч Питер Ван Твиск нарын оролцоотойгоор твиттерт Cold Case Diary хэмээх хуудас нээсэн байна. Энэ хуудсаар дамжуулан хэргийн талаархи шинэ мэдээллүүдийг дэлхий нийтэд хүргэх ажээ.

Мөрдлөгийн бүлгийнхэн хэргийг бүр эхнээс нь эхлэх гэнэ. Амстердам дахь Анна Франкийн гэр-музейн ажилтнууд ч мөрдлөгөд тус нэмэр болохыг хүсч буйгаа илэрхийлсэн байна.

1942 оны зургаадугаар сарын 5-нд Анна Франкийн гэр бүлийнхэн Амстердам хотын Принсенграхт 263 хаягтай байшинд нууц хоргодох байранд очсон байдаг. Тэндээ 25 сарыг хоргодож өнгөрүүлсэн ч 1944 оны наймдугаар сарын 4-нд хийсэн нэгжлэгээр илэрч, баривчлагдсанаар хорих лагерьт хүргэгдэж, улмаар Освенцимын хориг лагерьт Анна Франк 1945 оны хаврын эхээр өвчний улмаас нас барсан юм.

Анна Франкийн гэр бүлээс ганц аав нь Отто Франк амьд үлдсэн юм. Принсенграхт 263-т байшингийн номын шүүгээний арын нууц хоргодох байранд тэднийг байрлаж буйг хэн нэгэн урвагч этгээд Германы цагдаа нарт мэдэгдсэн гэж одоог хүртэл үздэг ч яг хэн урвасныг олж тогтоолгүй өдийг хүрсэн юм.

Анна Франк хоргодох байр болон Хоёрдугаар дайны үеэрх сэтгэгдлүүдээ өдрийн тэмдэглэлдээ хөтөлсөн нь хожим дэлхий даяар бестселлер болж мөнхөрсөн билээ.

http://zarig.mn/2t9 М.Болджин

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.