ГХЯ-ны дэргэдэх хүүхдийн цэцэрлэг нээлтээ хийлээ


“Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 17-ны хуралдаанаас Гадаад харилцааны яаманд хүүхдийн цэцэрлэг байгуулах шийдвэр гарсан.
 
Тус шийдвэрийн дагуу Гадаад харилцааны яам АСЕМ-ын бэлтгэл алба байрлаж байсан байрыг МХЕГ, Нийслэлийн боловсролын газраас өгсөн зааварчилгааны дагуу стандартад нийцүүлэн засварлаж, гурван анги бүхий 75 хүүхдийн цэцэрлэг болгон тохижуулав.
 
Төсвийн хүндрэлтэй үед Гадаад харилцааны яамны ажилтан албан хаагчид уг цэцэрлэгийг байгуулахад 1 өдрийн цалингаа хандивлажээ.
 
Гадаад харилцааны яамны цэцэрлэг нь Сүхбаатар дүүргийн 16-р цэцэрлэгийн салбар цэцэрлэг болж байгаа бөгөөд нэг бүлэгт хоёр багш ажиллана.
Тус яамны ажилчдын дийлэнх нь залуу мэргэжилтнүүд бөгөөд цэцэрлэг байгуулснаар ажиллагсдынхаа нийгмийн томоохон асуудлын нэгийг шийдвэрлэж, өглөө, оройд хүүхдээ авахад гардаг хүндрэл багасах, ажлын байрны бүтээмж өсөх зэрэг эерэг хандлагууд гарна гэж үзэж байгаа аж.
 
Залуу гэр бүлийг дэмжсэн ажлын ээлтэй орчин бүрдүүлэх зорилгоор ОХУ, Казахстан, АНУ, Австрали зэрэг улсын төрийн байгууллагуудын дэргэд төрийн албан хаагчдад зориулсан цэцэрлэг ажилладаг олон улсын жишиг байдаг.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.