Ким Жон Намыг хордуулсан хоёр эмэгтэй өөрсдийгөө буруугүй хэмээн мэдүүлжээ


Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны ах Ким Жон Намын амийг хороосон хэргээр хоригдоод байсан хоёр эмэгтэй өнөө өглөө Малайзад болсон шүүх хурлын үеэр өөрсдийгөө гэм буруугүй хэмээн мэдэгджээ.

Ким Жон Нам нь хоёрдугаар сард гэртээ харихаар Куала Лампур нисэх онгоцны буудал дээр байхад нь VX гэх хорт бодистой алчуураар нүүрийг нь арчсанаар тэрээр хордож амь насаа алдсан юм. 25 настай Индонез улсын иргэн Сити Айша, Вьетнамын иргэн Дон Ти Хон ноён Кимийн ард явж байгаад нүүрэнд нь хүрч буй бичлэг хяналтын камерт бичигдэн үлджээ.

Тэд мэдүүлэг өгөхдөө “Бид Умард Солонгосын тагнуулчдын заль мэхэнд орсон. Бид “хүмүүсийг шоглодог” телевизийн шоу нэвтрүүлэгт оролцож байна гэж бодож байсан” гэж ярьсан байна.

Ким Жон Намыг хөнөөсөн хэргээс болж Умард Солонгос болон Малайз хоорондын харилцаа хурцдсанаар Элчин сайд нараа харилцан хөөсөн билээ.

Харин эл хэргийг үйлдсэн хоёр эмэгтэйд Малайзын шүүхийнхэн хүн амины хэрэг үйлдсэн хэмээн цаазаар авах ял оноогоод байгаа юм.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.