Монгол цэргийн үлээвэр хөгжимчид Улаан талбайд гайхуулж байна


Зэвсэгт хүчний Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн бүрэлдэхүүн ОХУ-ын нийслэл Москва хотын улаан талбайд  тоглолтоо үзүүлж, монгол маршийн аялгуугаар гайхуулж байна.
 
"Спассная башня" олон улсын цэргийн хөгжмийн 9 дэх удаагийн наадам 8 дугаар сарын 27-ноос 9 дүгээр сарын 4-ний өдөр хүртэл болж байна. Дэлхийн 47 орны 140 гаруй цэргийн хөгжмийн хамтлаг энэ наадамд оролцож байгаа юм. Наадамд оролцож байгаа орнуудын хөгжимчид Улаан талбайд орой бүр тоглолт хийж байгаа бөгөөд манай хөгжимчид 28-ны ням гарагийн орой тоглосон нь олны сонирхлыг ихэд татжээ.
 
Тоглолтод  ОХУ-д суугаа Монгол Улсын Бүрэн эрхт элчин сайд Б.Дэлгэрмаа болон монголын төлөөлөгчид оролцсон байна. Энэ үдэш МУСТА, ЦДБЭЧ-ын гоцлол дуучин , оросын хөгжмийн академийн магистр Ч.Бадрал дуулсан нь 10000 гаруй үзэгчийг уяраалаа гэж оросын хэвлэлд бичжээ. Энэ жилийн наадамд Монгол, Хятад, Япон, Казахстан, Грек, Швейцарь, Изриаль улсын хөгжимчид олны талархлыг хүлээж байна.
 
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг 
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.