Умард Солонгост үерийн гамшиг нүүрлэжээ


СӨҮЛ. /Yonhap/. Умард Солонгосын хойд мужуудад саяхан ширүүн бороо орсны улмаас хэд хэдэн хүн амиа алдаж, эд материалын хохирол учирсан тухай Сөүлийн хэвлэлүүд мэдээлж байна.
 
“Free North Korea Radio” радиогийн төлөөлөгч Ким Сон Мин өнөөдөр өглөө хэлэхдээ “энэ долоо хоногийн эхээр ширүүн бороо орсноор Умард Солонгосын Умард Хамгён болон Янган аймагт орон сууцны барилгууд болон тариалангийн талбай үерт автаж, хөрсний гулгалт үүссэний улмаас олон хүн амиа алдаж, олон өрх айл орон гэргүй болсон” гэв.
 
Түүний хэлснээр, өнгөрсөн даваа гарагийн үдийн 11:00 цагийн үед Янган аймгийн Хесан хотод таван давхар орон сууцны байшин хөрсний гулгалтын улмаас нуржээ. Барилгад 80 орчим хүн байж магадгүй гэж тэрбээр хэллээ.
 
Мөн Умард Хамгён аймгийн Чонжин хотод үер бууж, олон хүн үерт урссан гэж Умард Солонгос дахь эх сурвалж түүнд хэлсэн байна.
Түүнчлэн Мүсан болон Онсон хошуунд хүний амь эрсэджээ.
 
Умард Солонгост үерийн улмаас яг хэдэн хүн амь эрсэдсэн болон хэр их хохирол учирсныг бид тогтоохоор ажиллаж байна гэж Сөүл дэх тагнуулын албаныхан хэллээ.
 
 
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг 
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.