Ананастай урвуулсан кекс


Орц: 6 порц

Дээр нь:

  • 50 гр зөөлрүүлсэн масло
  • 50 гр бор сахар (light brown sugar)
  • 7 зүсэм ананасны компотны жимс, шүүс (кексэнд)

Кексэнд:

  • 100 гр зөөлрүүлсэн масло
  • 100 гр нунтаг сахар (golden caster sugar)
  • 100 гр хөөлгөгчтэй нунтаг (self-raising flour)
  • 1 амттаны халбага хөөлгөгч нунтаг
  • 1 амттаны халбага ваниллины охь
  • 2 ш өндөг

Бэлтгэх нь:

Зуухаа 180 градуст халаана. Дээр нь орох маслоо сахартай холин холигчоор хөөсөртөл хутгана. Бэлтгэсэн бэлдмэлээ 20-21 см дугуй хэвэнд хийн тэгшлэнэ. Шүүсэн ананасаа байрлуулна.

Кексний орцуудаа 2 амны халбага компотны шүүстэй холиж нийцүүлнэ. Хэвэндээ хийгээд мөн дээд талыг тэгшлэн халаасан зуухандаа хийгээд кексийг болтол 35 минут шарна. Кексээ гаргаад хэвэнд нь 5 минут хөргөөд урвуулан сервислэх тавган дээрээ гаргаад халуун бүлээнээр нь зүсэн таваглаад нэг халбага зайрмагтай сервислэнэ.

Эх сурвалж: http://gal-togoond.blogspot.com/
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.