Орос улс 110 саяас дээш тонн үр тариа хураан авна


БЛАГОВЕЩЕНСК. /TASS/. Энэ онд манай улс урьдчилан тооцоолж байсан 110 сая тонноос илүү хэмжээний үр тариа хураан авна гэж ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Александр Ткачев мэдэгдлээ.
 
Тэрбээр хэлэхдээ “таамаглал дэвшүүлэх нь ямагт хэцүү байдаг. Гэхдээ ямар нэгэн таагүй зүйл тохиолдохгүй бол, цаг агаар таатай байх аваас ургацын хэмжээ 110 сая тонноос давна” гэж сайд Ткачев Амур мужид Оросын шар буурцагны өдрийг тэмдэглэх үеэр хэлжээ.
 
Түүний сацуу, сайд онцлон дурдахдаа “манай улсад 10 сая га атаршиж хаягдсан тариалангийн талбай бий. Энэ их хэмжээний газрыг эргэлтэд оруулснаар ирээдүйд илүү их ургац авах боломжтой” гэсэн байна. 
 
“Өнөөдөр бид 110 сая тонн үр тариа хураан авч дээд амжилт тогтоох тухай ярьцгааж байна. Тэгвэл 2030 он гэхэд 130 сая тонн ургац хураан авах зорилт тавьцгаая” гэж сайд уриалжээ. 
 
Оросын Хөдөө аж ахуйн яам өмнө нь мэдэгдэхдээ, 110 сая тонныг хураан авсан тохиолдолд үр тариа хадгалах агуулах сав хүрэлцээтэй, харин ургацын хэмжээ 115 сая тоннд хүрэх аваас зарим бүс нутагт асуудал үүсч магадгүй гэж байсан юм.
 
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг 
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.