Д.Трамп: АНУ Хойд Солонгосын эсрэг цөмийн зэвсэг хэрэглэхэд бэлэн


Б.Хишигбат

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй утсаар ярихдаа, АНУ БНАСАУ-ын эсрэг цөмийн зэвсэг хэрэглэхэд бэлэн гэдгийг дахин нотолжээ.

БНАСАУ-ын мэдээллийн агентлаг өчигдөр ердийн цөмийн бөмбөгөөс хавьгүй хүчтэй устөрөгчийн бөмбөг амжилттай туршсан тухай мэдээлсэн билээ. Өрнөдийн орнууд БНАСАУ-ыг 100 килотонны хүчтэй цөмийн бөмбөгийг газар дор дэлбэлснийг нотолсон ч устөрөгчийн бус хүчийг нь нэмэгдүүлсэн ердийн цөмийн бөмбөг байсан гэжээ.

 

Устөрөгчийн бөмбөг нь1945 онд Хирошимад хаясан цөмийн бөмбөгөөс даруй 3000 дахин хүчтэй бөгөөд ийм бөмбөгийг АНУ, ОХУ, БНХАУ, Их Британи, Франц зэрэг таван улс л эзэмшдэг байна. Үүнээс гадна Энэтхэг, Пакистан, БНАСАУ ердийн цөмийн зэвсэгтэй, харин ӨАБНУ, Израль, Иран цөмийн зэвсэг бүтээх технологитой ажээ.

Доналд Трамп Шинзо Абэтэй ярилцахдаа, “АНУ-ын зэвсэгт хүчин өөрийн болон холбоотнуудынхаа газар нутгийг хамгаалахын тулд БНАСАУ-д ердийн ба цөмийн зэвсгээр цохилт өгөхөд бэлэн. АНУ Хойд Солонгосыг бүрэн устгахыг эрмэлзэхгүй ч Солонгосын хойгийн хямралыг цэргийн хүчээр шийдэх хэд хэдэн хувилбар боловсруулсан” гэсэн тухай “Ройтерс” агентлаг уламжлав.

 

Эх сурвалж: Aguulga.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.