Монголд дэлхийн яруу найрагчид чуулж байна


“Монгол дахь дэлхийн яруу найргийн өдрүүд” соёлын арга хэмжээнд оролцохоор дэлхийн 40 гаруй улсын 200 гаруй яруу найрагч Монгол Улсад хүрэлцэн ирээд, наймдугаар сарын 17-ны өдөр чуулж байна.

Монголын Соёл Яруу Найргийн Академи”-иас санаачлан зохион байгуулж буй “Монгол дахь дэлхийн яруу найргийн өдрүүд” соёлын арга хэмжээг Гадаад харилцааны яам дэмжин хамтран ажиллаж байгаа ажээ. Өчигдир ГХЯ-д дэлхийн яруу найрагчид оролцогчдын төлөөлөл болон сэтгүүлчидтэй уулзаж, соёлын арга хэмжээний агуулга, ач холбогдол, хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

“Монгол дахь дэлхийн яруу найргийн өдрүүд” соёлын арга хэмжээнд дэлхийд нэр хүндтэй урлаг соёлын зүтгэлтэн, уран зохиолын салбарын нобелийн шагналтан, гүн ухаантан, соён гэгээрүүлэгч, зохиолч, нийтлэлч, яруу найрагчид оролцож байна. Дэлхийн яру найрагчид монголын түүх, соёл, өв уламжлал, байгаль, ард түмний тухай шүлэг, яруу найраг, нийтлэлийг дэлхийн ардь түмэнд дэлгэрүүлж, танилцуулах юм байна.

Олон улсын яруу найргийн наадмын хүрээнд “Дэлхийн яруу найрагчдын 37 дугаар их хурал”, “Данзанравжаагийн нэрэмжит олон улсын яруу найргийн наадам” зэрэг арга хэмжээнүүд Улаанбаатар хот, Дорноговь аймгийн Хамарын хийдэд тус тус зохион байгуулагдахаар хөтөлбөрөө тусгажээ.

Б.Баярмаа

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.