Шотландын Парламент Кибер халдлагад өртжээ


Шотландын парламент кибер халдлагад өртсөн тухай мягмар гарагт “The Guardian” сонинд мэдээлжээ. Тус сонинд мэдээлснээр, “Хакерууд Шотландын парламентын депутатууд болон ажилтнуудын цахим шуудангийн аккаунт руу нэвтрэх, тэдгээрийн нууц үгийг нь эвдэх гэж нэг бус удаа оролдлого хийсэн” тухай мягмар гарагт мэдээлжээ.

Парламентын албан ёсны төлөөлөгч хэдийгээр эвдлэн орсон аккаунт байхгүй гэж байгаа ч хэн нэгэн тэдний аккаунтаас гарсан гэдгийг хакерын халдлага харуулж магадгүй гэж парламентын гишүүд, ажилтнуудад анхааруулжээ.

Шотландын парламентын гүйцэтгэх албаны тэргүүн Пол Грайс депутатуудын шуудангийн хайрцаг руу гаднаас нэвтрэн орох гэж оролдсон нь парламентын мониторингийн системд бүртгэгдсэн гэж албан ёсоор мэдэгджээ. “6 дугаар сард Британийн парламентад халдсантай адилхан энэ халдлага ч мөн парламентын IT-аккаунтыг хөндөж байгаа юм” гэж П.Грайсын хэлснийг тус сонинд иш татжээ.

Энэ оны 6 дугаар сард үл мэдэх хакерууд Вестминстерийн муу хамгаалалттай нууц үгтэй 90 аккаунт руу халдан нэвтрэн орсон юм. Тэр үед Британийн аюулгүй албаны ажилтнууд дээрх үйлдэлд Оросын Засгийн газрыг буруутгасан бол Британийн парламентын гишүүд халдлагыг зөвхөн Москвагийн зүгээс бус Пхеньяны зүгээс ч гарсан байхгүй үгүйсгэхгүй гэж үзжээ.

Хэдийгээр кибер халдлага үйлдэх гэж оролдсон ч Шотландын парламентын IT систем бүрэн хэмжээгээр хэвийн ажиллаж байгаа гэдгийг П.Грайс батлан хэлжээ.
 
Эх сурвалж: www.montsame.mn О.Барс 
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.