ВИРЖИНИЯ МУЖ УЛСАД АРЬСНЫ ӨНГӨӨР ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАГЧ ЦАГААН АРЬСТНУУД ЖАГСААЛ ХИЙВ


ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Виржиния муж улсад арьсны өнгөөр ялгаварлан гадуурхагч цагаан арьстнууд жагсаал хийх үеэр нэг хүн амь үрэгдэж, 30 гаруй хүн гэмтэж бэртжээ.

Тус муж улсын Чарлоттесвилл хотын коллежийн өмнө өчигдөр буюу бямба гарагт хийсэн жагсаалд арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлт хэдэн зуун цагаан арьстнаас гадна уг жагсаалыг эсэргүүцэгчид нэгдсэн байна.

Цагдаа нарын мэдэгдсэнээр, жагсаалыг санаачлагч цагаан арьстнууд болон жагсаалыг эсэргүүцэгчдийн хооронд мөргөлдөөн үүссэнээр 15 хүн гэмтэж бэртжээ. Мөн нэг машинтай этгээд жагсагчид руу дайрч орж ирсний улмаас нэг хүн амиа алдаж, 19 хүн гэмтэж бэртсэн аж.



Виржиния муж улсын захирагч онц байдал зарласан байна.
 
Ийм жагсаал хийж, нийгмийн хэв журмыг алдагдуулсныг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зэмлэн буруушаагаад “Үзэн ядалт, өшөө хорслын шинжтэй ийм жагсаал цуглаан зохион байгуулахыг таслан зогсоох хэрэгтэй” гээд, эвлэлдэн нэгдэж, улс орныхоо төлөө ажиллахыг ард иргэддээ уриаллаа.
 
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.