Итгэл төгөлдөр алхалсан 70 жил


 Өвөр Монголын үндэстний орны өөртөө засах дүрмийг амжилттай биелүүлсэн бодит тэмдэглэл

 
Дэлгэр зуны Өвөр Монголын тал нутаг ногоон долгион хаялж, үхэр8 хонь бэлчин, тайван амгалан сүр жавхлантай. Энэ бол Хятадын үндэстний орны өөртөө засах дүрмийн гэрэл цацарсан цаг. 70 жилийн өмнө ХКН Өвөр Монголын үндэстнүүдийг удирдан энэхүү түүхэнд байгаагүй хөгжлийн зам болох үндэстний орны өөртөө засах дүрмийг хэрэгжүүлж, хамтаа тэмцэн хамтдаа цэцэглэн хөгжих шинэ түүхийг бичсэн билээ.

Хамгийн тэргүүнд хэрэгжүүлэн бэхжүүлэв

   Монгол үндэстэн төвлөрөн суурьшсан Отгийн өмнөд хошуу нь Шань Ши, Ганьсү, Ниншя мужтай зах нийлж байгаа хошуу юм. Өмнөх зууны дөчөөд онд ХКН тухайн газарт Монгол иргэдийн өөртөө засах орон байгуулж, Өвөр Монголын Өөртөө Засах Орныг байгуулахад урьдчилсан нөхцөл болгосон юм. Дөрвөн жилийн хугацаанд үндэстний орны өөртөө засах дүрмийг төгөлдөржүүлж хэрэгжүүлэхэд туршлага хуримтуулж өгсөн байна.

- Үндэстний орны өөртөө засах дүрмийг төгөлдөржүүлж хэрэгжүүлсэн явдал нь Хятадын үндэстний түүхэнд урд өмнө гараагүй. Намаас үүний төлөө урт хугацааны шинжилгээ судалгаа хийжээ гэж Хятадын шинжлэх ухааны академийн Хао Шиюань танилцуулсан байна.

Намаас Өвөр Монголын нөхцөл байдал болон хувь заяаг эртнээс анхаарсаар ирсэн бөгөөд Өвөр Монголын бүх үндэстнийг удирдан зөв оновчтой замаар жолоодон дагуулсан юм. Японы эсрэг дайн болон чөлөөлөх дайны үед Улаанхүү зэрэг намын гишүүд Намын төв хорооны удирдлага доор ажиллаж, Өвөр Монголын хөдөлгөөнийг нэгтгэсэн байна. Өвөр Монголын бүх үндэстний иргэд эрс шуурхай намаа дагаж, хамгийн тэргүүнд хэрэгжүүлсэн байна.

1947 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Хятадын хамгийн анхны мужийн зэрэглэлийн үндэстний өөртөө засах орон болох Өвөр Монголын Өөртөө Засах Орон тал нутаг дээр байгуулагдсаныг тунхаглав. 70 жилийн туршид Өвөр Монголын Өөртөө Засах Орон үндэстний орны өөртөө засах дүрмийг төгөлдөржүүлэн хэрэгжүүлж, үндэстний хууль ёсны эрх ашиг болон үндэстний цөөнхийн онцгой эрхийг эрх тэгшээр баталж иржээ.

Өнгөрсөн оны 11 дүгээр сард “Өвөр Монголын Өөртөө Засах Орны үндэстний боловсролын дүрэм” нийтлэгдэн хэрэгжүүлж, үндэстний соёл боловсролыг чухалчилж хөгжүүлсэн юм. Өнөөдрийг хүртэл Өвөр Монголын Өөртөө Засах Орон нэгэнт монгол үг хэл, үсэг бичгийн ажлын дүрэм, монгол, хятад эм эмнэлгийн дүрэм, тал нутгийн хамааралтын дүрэм зэрэг 500 гаруй бүс нутгийн чанартай хууль дүрэм, саналыг тогтоож үндэстний орны өөртөө засах дүрмийг найдвартай болгоход хуулийн баталгаа хангасан байна.

Өвөр Монголын Өөртөө Засах Орон бодит байдалд суурилан үндэстний дарга удирдлагууд болон байгууллагууд нэгжүүдийн ажилтан шалгаж авах нормыг тухайн орны Үндэстний цөөнхийн хүн амын харьцаанаас доогуур байлгаж болохгүй гэж тогтсон байна.

Өвөр Монголын Өөртөө Засах Орон бас Дагуур, Эвенк, Орчон гурван үндэстний цөөнхийн өөртөө засах хошуу болон 18 үндэстний шянь байгуулсан байна.

Сайн сайхан гэр орноо хамтдаа байгуулж зол жаргалантай амьдралыг хамтдаа эдэлнэ

  Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсанаас хойш эдийн засгийн хөгжил хүмүүсийг гайхшруулж, хөдөө аж ахуй дорой буурай байснаас орчин үеийн хөгжлийн цаг үед орсон байна. Өнгөрсөн жилийн байдлаар малын тоо толгой 136 сая хүрч, үр тахианы уналт 13.9 тэрбум кг-д хүрсэн бөгөөд тус бүр 14, 15 дахинаар өсжээ.

Аж үйлдвэртэй болов. Өөрчлөлт нээлтийн дараа онцгойлон шинэ зуунд орсноос хойш Өвөр Монголын Өөртөө Засах Орон нөөц, газар орон зэрэг давуу талдаа түшиглэн аж үйлдвэрийг өргөнөөр хөгжүүлж, умард хилийн эдийн засаг хөгжсөн өндөрлөг болсон байна. Онцгойлон 2002 оноос 2009 оныг хүртэл Өвөр Монголын Өөртөө Засах Орны ДНБ найман жил дараалан Хятадад тэргүүлж, нэр алдаршсан “Өвөр Монгол үзэгдэл”-ийг бий болгосон байна.

Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдахаас өмнө Хятадын хэмжээний хамгийн ядуу буурай бүс нутаг байсан юм. Өнгөрсөн жилд Өвөр Монголын ДНБ 190 сая юаньд хүрч, 1947 оныхоос 642 дахин болон нэмэгдэж, Хятадын дунд байранд жагсаагдан хүн амын дунджийн өртөг нэмэгдээд Хятадын хэмжээнд зургаадугаарт шалгарсан байна.

Өвөр Монголын ард түмний амьдрал бэрхшээлтэй байсан бол өнгөрсөн жилд хот суурингийн оршин суугчдын хүн бүрийн нэг удаагийн орлого 30 мянган юаниас давж, малчин тариачны хүн амын дундаж цэвэр орлого 10 юаньд хүрч амьдралын түвшин дээшилсэн байна.

Дундаж наслалт 35 хүрэхгүй байснаа одоо болоход 75.8 болж, соёлын балай 9 хувиас дээш байснаа одоо цөм ахлах дунд сургуулийн боловсролын хир түвшинтэй болж, өндөр зэргийн боловсрол хүртэх сургуульд элсэх норм Хятадын дундаж хир хэмжээг давсан аж.

Орон сууцны баталгааны систем, хот шяний амьдралын хамгийн баталгааны хамгийн доод түвшин, өндөр настны асрамж, эм эмнэлгийн даатгал зэрэг нийгмийн баталгааны төрийн бодлого жил бүр өгөөжтэй болов. “12-р таван жил”-ийн төслийн хугацаанаас хойш орон сууцны баталгааны системийн байгуулалт 1/4 хот суурингийн иргэд буюу 3 сая малчин тариачинд ашиг хүртээсэн байна.

Мах цусны барилдаа эе найрамдлын цэцгийг дэлгэрүүлжээ

  Хорчин баруун гарын дунд хошууны Баянхошуу суурингийн хөгжил дүүргийн 67 настай монгол настан Гүө Фэнхай өөрөө хөгжлийн бэрхшээлтэй байсан ч 30 жилийн турш өөрийн биетэй нь ямар ч цусан төрлийн харьцаа байхгүй, оюуны саадтай гурван хятад ах дүүгээ харгалзсаар иржээ.

Уртын дуу, хөөмий, Монгол анагаах ухаан зэрэг 4400 гаруй зүйлийн биет бус соёлын өвийг уламжлан хамгаалсан бөгөөд “Монголын нууц товчоо”, “Гэсэр хааны домог”, “Жангар” зэрэг үндэстний сонгодог ном, аман уламжлал эмхлэгдэн хэвлэгдэв. Мөн мянга гаруй зүйлийн дуу бүжиг хөгжим зэрэг ардын урлаг эмхлэгдлээ … Өнө удаан түүхтэй тал нутгийн соёл уламжлагдан хөгжиж, хамтын оюун санааны гэр бүлээ хамтдаа сахин хамгаалжээ.

Эрх тэгш харилцан туслалцаж, үндэстний харилцаа солилцоог ахиулав. Өвөр Монголд 1/8-аас дээш  олон үндэстэнтэй том гэр бүл юм. Их Хянган давааны сахлаг ойд суурьшсан Эвенк бүсгүй Бүү Дүншя хятад нөхөр Шяо Лянжний хамт буга тэжээн үржүүлж аж төрдөг төдийгүй бас аялал жуулчлалын салбар эрхэлж баян чинээлэг болсон билээ.

Агуу их өөрчлөлт, амжилтад хүрсэн практик. Өвөр Монголын Өөртөө Засах Орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн гэрэл цацарсан амжилт нь үндэстний орны өөртөө засах дүрмээр Хятадын онцлог бүхий үндэстний асуудлыг шийдвэрлэх нь зөв зам болно гэдгийг бүрэн гэрчилж чадсан байна.

Эх сурвалж: http://www.news.cn/-ээс //www.solongonews.mn/ ЛИ РЭНЬХАО ИНЬ ЁО, РЭНЬ ХҮЙБИНЬ, ЮЙ ЖЯД

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.