Өнөөдөр аавуудын баяраар "Сайн аав" -тай хамтдаа тэмдэглээрэй


Манай улс 2003 онд "Монголын эрэгтэйчүүдийн холбоо" -г байгуулсан байдаг. Тус холбооноос 2005 оноос хойш “Аавуудын баяр”-ыг зохион байгуулж ирсэн уламжлалтай ажээ.

Ингээд айл гэрийн ноён нуруу, эх орны түшиг тулгуур болсон бахархалт аавууддаа "Аавуудын баярын өдөр"-ийн мэндийг хүргээд ард түмний бахархалт аав Улаанбаатар такси компани жолооч Т. Даваасүрэн агсаны гэгээн дурсгалд зориулан бүтээсэн, бодит амьдралаас сэдэвлэсэн "Сайн аав" уран сайхны киногоо гэр бүлээрээ Юнивэйшн, Скаймедиа, ЛүүкТВ, ДидиэшТв-ээс хүлээн авч үзээрэй.

Эгэл жирийн аав хүний гэр бүлээ гэсэн амьдралын төлөөх тэмцэл дунд аз жаргал хаана байдгийг илүү тодороор дүрсэлсэн энэхүү гэгээлэг уран бүтээлийг "Про стар" фильм бүтээсэн төдийгүй уг бүтээл нь үзэгчдийн таашаалд ихээр нийцсэн кино болж чадсан билээ. Өнөөдөр үзэгч та бүхэн АйПи тв-эс хүлээн авч үзэх боломж бүрджээ.

"Про стар" филмийн уран бүтээлчид тун удахгүй үзэгч та бүхэнтэйгээ "Мөрөөдөл" уран сайхны киногоороо уулзах юм байна. Уг кинонд 10-12 насныхан голлох дүрүүдийг бүтээж байгаагаарай онцлог юм. Хүүхдийн гэх тодотголтой кино орчин цагт хуруу дарам цөөн, өдрийн од мэт ховор хийгдэх болсон энэ үед ийнхүү бүх насныхан үзэх тохиромжтой хүүхдийн уран бүтээл хийж байгаад олон аав ээжүүд талархаж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.