Ерөнхий сайд уйлжээ


Италийн төвийн хэсэгт болсон газар хөдлөлтөөр 292 хүн амиа алдаж, 400 гаруй хүн гэмтжээ. Газар хөдлөлтийн үеэр хамгийн их хохирол амссан Аматриче хотноо Ерөнхийлөгч Сергио Маттарелла болон Ерөнхий сайд Маттео Рензи хүрэлцэн ирж, амиа алдагсдыг оршуулах ёслолд оролцсон байна.

Хотын төвийн нэгэн сүмд газар хөдлөлтөөр амиа алдсан 37 хүнийг оршуулжээ. Төвийн хэсэгт болсон газар хөдлөлтөөр амиа алдсан 292 иргэний 242 нь Аматриче хотын иргэн болохыг албаныхан баталлаа. Мөн Аматриче хотын бүх барилга нурж, иргэд майханд амьдарч байгаа гэнэ. 

Ерөнхий сайд “Улс төрийн хэрүүл маргаанаа дуусгаж, хотыг сэргээн засварлах ажлыг эхлүүлэх хэрэгтэй. Би үнэхээр харамсч, бас гашуудаж байна” гэж хэлэхдээ нулимсаа барьж дийлээгүй аж.

 Парламент хохирогчдод олгох асуудлаар ярилцаж байгаа ч хараахан үр дүнд хүрэхгүй байна. Эхний ээлжинд гамшигт өртсөн дөрвөн хотод 50 сая ам.доллар хуваан олгохоор болжээ.

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.