Монголд хамгийн анхны 3D анимейшн хүүхэлдэйн кино бүтээгдлээ


Хамгийн анх "PIXAR animation" studio 1995 онд анхны 3D анимэйшн хүүхэлдэйн кино болох Toy story - ийг 30 сая доллараар хийж 373 сая долларын ашиг олж байсан түүхтэй юм байна. Тэгвэл монголд анх удаагаа "Mора" нэртэй 3D бүрэн хэмжээний анимейшн хүүхэлдэйн кино үзэгч багачуудын мэлмийд очих нь байна. 

Монголын анхны бүрэн хэмжээний 3D анимэйшн хүүхэлдэйн киног "Amjilt Animation Studio"-ийн Эрка, Бүрнээ, Жавхаа, Сүхээ, Банзрагч, Давка, Золзаяа, Тамираа нарын графикчид 2 жил гаруй хугацаанд мэдлэг чадвар, хөрөнгө мөнгө, компьютер техник хэрэгсэл хүрэлцэхгүй байхад тасралтгүй хичээн ажиллаж итгэл найдвараа алдаж шантралгүй хийж бүрэн дуусгасанд маш их баярлалаа хэмээн кино бүтээгчид маань хэлсэн байна. 

Киноны нээлт хэзээ болох нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд бид энэ талаар эргэн мэдээллэх болно.

Тус кино бүтээлийг хийсэн залуустаа амжилт хүсье.

Б.Эрхсаран 

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.