Өнөөдөр Путин, Трамп нар анх удаа нүүр тулан уулзана


Өнөөдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп нар анх удаа нүүр тулан уулзах билээ. Тэд Германы Гамбург хотноо зохиогдож буй “Их 20”-ийн уулзалтын албан ёсны зөвлөгөөний өмнөх төрийн тэргүүнүүдийн мэндчилэх арга хэмжээнд оролцох тухай Тассд мэдээлжээ.

Тодруулбал, улс орнуудын ерөнийлөгч болон засгийн газрын тэргүүнүүд юуны өмнө уулзалтын төв байранд хүрэлцэн ирж Германы канцлер хатагтай Меркельтэй мэндчилсний дараагаар хурлын танхимуудын нэгэнд орж бусдыгаа хүлээх ажээ. Хоёр улсын төрийн тэргүүнүүд энэ үеэр анх удаа уулзалдах байх хэмээн таамаглаж байгаа юм.

Тэд хоёул алан хядах ажиллагаатай тэмцэх тусгай зөвлөгөөнд оролцох төдийгүй өдрийн сүүлээр тусдаа уулзалт хийхээр болжээ. “Их 20”-ийн уулзалтын үеэр улс орнуудын төлөөлөгчдөд олгогдсон тусгай газрын дагуу АНУ-ын хэсэг дээр уг уулзалт болох аж. Тэдний уулзалт Москагийн цагаар 17 цагийн орчимд эхэлж цаг гаруйн хугацаанд үргэлжлэх төлөвтэй байна.

Орчуулсан: С.Нарангарав

Эх сурвалж: Тасс агентлаг

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.