Дэлхийд тэргүүлэгч 20 гүрний тэргүүнүүд хуран цугларлаа


Хэвлэл мэдээллийн ажилтнууд Германы Гамбург хотноо зохиогдож буй “Их 20”-ийн уулзалтын “Олон улсын хэвлэл мэдээллийн төв”-д ажиллаж байгаа нь /2017 оны долдугаар сарын 7/

Дэлхийд аж үйлдвэрээрээ тэргүүлэгч 19 улсын төрийн тэргүүнүүд болон ЕХ-ны удирдлага нэгэн дор хуран цуглардаг “Их 20”-ийн 12 дахь удаагийн уулзалт өнөөдөр Германы хойд хэсгийн Гамбург хотноо болж байна. Олон улсын эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжихтэй холбоотой бодлогын асуудлыг хэлэлцэхэд уг уулзалтын зорилго оршдог билээ.

Хамгийн анх 1999 онд Германы нийслэл Берлин хотод зохион байгуулагдсан “Их 20”-ын уулзалтаар засгийн газар болон төрийн тэргүүнүүд эдийн засгийн бодлогын асуудлыг хэлэлцдэг байсан бол 2008 оноос тус улсуудын Сангийн сайдууд болон төрийн банкны удирдлагуудын уулзалтыг тусад нь зохион байгуулах болжээ.

Мөн 2011 оны арваннэгдүгээр сард Францын Канн хотод болсон “Их 20”-ийн уулзалтаас хойш уг уулзалт жил бүр зохиогдох болсон юм. “Их 20”-ийн бүрэлдэхүүнд багтдаг улс орнуудын эдийн засаг дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 85, дэлхийн худалдааны 80 хувийг бүрдүүлдэгээс гадна дэлхийн нийт хүн амын гуравны хоёр нь эдгээр улс орны иргэншилд багтдаг байна.

Уулзалт болох тухайн жил гишүүн орнуудаас аль нь удирдан зохион байгуулахыг шийдвэрлэхийн тулд 19 улс орныг нийт таван бүлэгт хувааж үздэг байна. Бүлэг бүрт дээд тал нь дөрвөн улс багтах доорхи тогтолцоог 2010 онд Өмнөд Солонгос улс уулзалтыг даргалж байсан тухайн жил гаргажээ.

Бүлэг нэг Бүлэг хоёр  Бүлэг гурав Бүлэг дөрөв Бүлэг тав
Австрали Энэтхэг  Аргентин  Франц  Хятад
Канад ОХУ Бразил Герман Индонез
Саудын Араб Өмнөд Африк Мексик Итали Япон
АНУ Турк   Их Британи Өмнөд Солонгос

Орчуулсан: С.Нарангарав

Эх сурвалж: Синьхуа агентлаг & Wikipedia

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.