АНУ-ын пуужингаас хамгаалах систем Хойд Солонгосын дайралтыг зогсоох эсэх нь эргэлзээтэй байна


Судлаачдын нэгдсэн холбооны Олон улсын аюулгүй байдлын хөтөлбөрийн захирал төдийгүй АНУ-ын физикч Дэвид Райт тус улсын пуужингаас хамгаалах систем тийм ч сайн хөгжөөгүй талаар өчигдөр /7-р сарын 05/ мэдэгджээ. Түүний хэлснээр энэхүү системд чиглэсэн хэд хэдэн удаагийн туршилтыг явуулахад АНУ нийт 40 тэрбум ам.доллар зарцуулсан ч хүссэн үр дүндээ хүрч чадаагүй аж.  

Тодруулбал, АНУ сүүлийн 12-15 жилийн хугацаанд баллистик пуужинг замаас нь устгах хамгаалалтын системийн туршилтыг 18 удаа явуулснаас тал нь бүтэлгүйтэж  байсныг тэр онцлоод “Энэ нь биднийг системд хөнгөнөөр итгэж болохгүй гэдгийг харуулж байна” гэжээ.

Гэсэн хэдий ч энэ оны тавдугаар сарын 30-нд  Номхон далайд орших Маршалл арлаас харвасан тив алгасах баллистик пуужинг АНУ-ын Калифорни мужийн Ванденберг нисэх хүчний баазаас хөөргөсөн замаас устгагч пуужин амжилттай харваж устгасан юм. Энэ нь Хойд Солонгосоос энэ долоо хоногт хамгийн сүүлд харвасан тив алгасах пуужинг сөрөн зогсох анхны амжилттай туршилт болсон төдийгүй энэхүү туршилтад 200 сая ам.доллар зориулжээ.

Гэвч Райтийн хэлж байгаагаар Аляска болон Ванденбергийн нутаг дэвсгэрт байрлуулсан замаас устгагч пуужингын систем бодит нөхцөлд сайн ажиллахаас бус хуурамч дохиог ялгах чадваргүй гэнэ. Тодруулбал, Ким Жон Ун төөрөгдөлд оруулахаар хуурамч пуужин харвасан тохиолдолд үүнийг илрүүлэх чадамж энэхүү пуужингын системд хараахан дутагдаж байгаа аж.

Орчуулсан: С.Нарангарав

Эх сурвалж: New York Post

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.