Израйль, Палестины төрийн тэргүүнүүд айлчилж, айлчлуулж байна


Газар нутгийн маргаанаас үүдэлтэйгээр дэлхий дээрх мөнхийн сөргөлдөгч улс орнуудын тоонд Израйль, Палестин зүй ёсоор багтдаг. Тэгвэл өчигдөр /7-р сарын 06/ дээрх хоёр улсын төрийн тэргүүнүүдийн хувьд айлчлалаар дүүрэн өдөр байлаа.

Тухайлбал, Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон өчигдөр Палестины ерөнхийлөгч Махмуд Аббасыг Парис хот дахь Елисейн ордонд хүлээн авч уулзсан юм.

Харин Израйлийн ерөнхийлөгч Реувен Ривлинд Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди бараалхжээ. Дашрамд, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Израйль улсад хийх түүхэн айлчлалаа мягмар гаригт /7-р сарын 04/ эхлүүлсэн юм. Энэтхэг улсын түүхэнд өмнөх ерөнхий сайдуудаас Израйль улсад айлчилж байсан тохиолдол байдаггүй аж.

 Орчуулсан: С.Нарангарав

Эх сурвалж: Синьхуа агентлаг

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.