"Эрмитаж дахь Ноён уулын эрдэнэс" шинэ бүтээлийг тэмдэглэв


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 оны тавандугаар сард ОХУ-д айлчлах үедээ тус улсад хадгалагдаж буй Монголын соёлын өвийг хамтран судлах, хэвлэн нийтлүүлэх, хуулбарлах асуудлыг тавьж, тохиролцсон аж. Энэ тохиролцоог хэрэгжүүлэх үүргийг Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, түүний салбар хүрээлэнд хүлээлгэсэн юм байна.

Олон жилийн турш хамтын судалгааг эхлүүлэх, хамтын бүтээл туурвих, хэвлэн нийтлүүлэхийн төлөө Түүх, Археологийн хүрээлэн, түүний захирал доктор С.Чулууны зүтгэлийн үр дүнд "Эрмитаж дахь Ноён уулын эрдэнэс" бүтээлийг эрдэмтэн И.Элихина гүйцэтгэжээ. Түүнчлэн энэ бүтээлийг хийхэд Түүх, Археологийн хүрээлэнгийн эрдэмтэд монгол хэлэнд хөрвүүлэн, хянан тохиолдуулж, анх удаагаа цогц бүтээл гаргаж байгаа юм.

Тус бүтээлийн нээлтэд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл болон түүх, соёл, хэл шинжлэлийн эрдэмтэн судлаачид, зочид төлөөлөгчид оролцлоо.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ тус ажлыг цаашид онцгойлон дэмжих, "Их Монгол" сангаас дэмжлэг үзүүлэх чиглэлд хамтран ажиллана хэмээн илэрхийлэв. Энэхүү бүтээлд Ноён ууланд П.К.Козловын удирдсан хээрийн шинжилгээний ангийн 1924-1926 оны хооронд малтлагаас илэрсэн дурсгалуудыг цогцоор нь багтааж, нийтлэж байгаа нь гол онцлог болжээ. Харин Түүх, Археологийн хүрээлэн судалгааны ажлаа үргэлжлүүлэн "Хархорины гайхамшиг", "Алтан ордон улсын өв" зэрэг бүтээлүүдийг хэвлэн нийтлүүлэхээр ажиллаж байгаа гэж энэ үеэр хэлэв.

Б.Баярмаа

 

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.