Оросыг бусинуулах Соросын төлөвлөгөө


Соросын саяхан хулгайлагдсан цахим шуудан тэдний тоонд түүний Арилжааны бус байгууллагын (AББ) үйл ажиллагаанд холбоотой 2500 баримтууд нь тэрбумтан дэлхийн замбараагүй байдлыг үүсгэхэд хэрхэн өөрийн хөрөнгийг зарж буйг харууллаа.

Америкийн zerohedge.com сайтад өгүүлснээр, нийтийг хамаарсан их нүүдэл болон нээлттэй хилийн бодлогыг дэмжсэнээр Сорос Европын холбооны байдлыг замбараагүй тал руу нь хүчтэйгээр нөлөөлж чадлаа. Мөн тэрээр АНУ-ын ард түмнийг хоёр лагерь болгон хуваахад Black Lives Matters хөдөлгөөнийг идэвхтэй дэмжсэнээс гадна, АНУ-ын улс төрийн ангийг авлигажуулахад нэмрээ оруулсан байна. Тэрээр сонгуулиар сонгогдсон Засгийн газрынх нь эсрэг неонацист үзэлтнүүдийг ашиглан Украиныг эвдэлж чадав.
 
Соросын эвдэлж чадаагүй ганц орон бол Оросын холбооны улс гэж zerohedge.com. бичжээ
 
Улс төрийн прагматизм ба уламжлал, үндэсний соёлд суулгагдсан Оросын үнэт зүйлс Соросыг ихээхэн хилэгнүүлж буй. Орос бол Соросын хувьд арваад жилийн турш барьж, алах гэсэн "цагаан хилэм” юм.

Соросын аз тутаж, бусдын аз гийхэд Оросын Засгийн газар Соросын Арилжааны бус байгууллагын үйл ажиллагаа ямарыг DC Leaks-д нийтлэгдсэн баримтуудыг судлан ойлгоод урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч чадсан нь нэлээдгүй ухаалаг алхам байв. Тухайлбал, Соросын АББ-ыг 2015 оны арваннэгдүгээр сард Орост "хүсэгдэхгүй байгууллага” гэж хүлээн зөвшөөрөөд түүний төслүүдэд орос иргэд ба бусад байгууллагыг оролцохыг хоригложээ. Албан ёсны мэдэгдэлд нь Соросын АББ (Open Society Institute и Open Society Institute Assistance Foundation) нь Оросын үндсэн хуульт эмх журам, үндэсний аюулгүй байдалд аюултай гэжээ

RT сувгийн мэдээгээр, Жорж Соросын санхүүжүүлдэг хоёр байгууллагын хувьд мөрдөн байцаалтыг тэр жилийн зун эхлүүлээд дараа нь "эх орончдын стоп-жагсаал" гэсэн хуудсыг гарган түүнд 12 АББ-ыг оруулсан байв. 

Хүсэгдэхээргүй гадаадын байгууллагын тухай хууль энэ жилийн зургаадугаар сараас эхлэн хүчин төгөлдөр болсон юм. Хуулийн дагуу Ерөнхий прокурор ба ГХЯ тийм байгууллагын албан ёсны жагсаалтыг гарган тэдний үйл ажиллагааны хүрээг тогтоож өгөх ёстой.

Тийм байгууллага нь Орост хүсэгдэхээргүй гэж хүлээн зөвшөөрөгдсөний дараа тэдхий Орос дахь хөрөнгө битүүмжлэгдэж, офис нь хаагдаж, материал тараахад нь хориг тавигдсан байх ёстой. Ийм байдлаар одоо Соросын ямар нэгэн хөрөнгө Орост үлдсэн нь юу л бол. Ерээд оруудын дундуур Оросын нутаг дэвсгэрт гарч Соросын сан 2003 онд үйл ажиллагаа хумиж эхэлсэн юм. 

DC Leaks-т нийтлэгдсэн баримтууд нь Соросын АББ Орост ямар аюултай байсныг шууд харуулж өглөө хэмээн zerohedge.com. бичжээ. "OSF [Open Society Foundation] Russia Strategic Planning Meeting Notes" ("Орос дахь стратегийн төлөвлөгөөний уулзалт") гэсэн нэртэй 2012 оны арваннэгдүгээр сарын баримтыг уг сайт иш татан гаргасан байна. 

Түүнд оролцогчид нь: Леонард Бернардо (Leonard Benardo), Ива Добичина (Iva Dobichina), Элизабет Иген (Elizabeth Eagen), Джефф Гольдштейн (Jeff Goldstein), Минна Йарвенпаа (Minna Jarvenpaa), Ральф Юргенс (Ralf Jьrgens), Елена Ковалевская (Elena Kovalevskaya), Вики Литвинов (Vicki Litvinov), Таня Марголин (Tanya Margolin), Эми Макдоно (Amy McDonough), Сара Родин (Sara Rhodin), Йерванд Ширинян (Yervand Shirinyan), Бекки Толсон (Becky Tolson) нар байв.

Ярилцах сэдэв нь: ирж буй онд OSF-ын үйл ажиллагааны Орост явуулах чиглэлүүд бөгөөд манай түншүүдийн хувьд улс төрийн уур амьсгал муудсаныг тооцоолон хэрхэн үр дүнтэйгээр ажиллах вэ? гэсэн асуудал байв. Гол санаа нь Медведевын ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд амжин орос системийг эвдлэх зорилго бүхий АББ-ыг нээх найдлагынхаа тухай ярилцжээ. 

Гэтэл Путин засагт ирснээр тэдний найдлага бүтэлгүйтлээ. OSF сангийн гол зорилго нь Путины засаг захиргаанд аль болох хохирол учруулах үндэсийг тавихад чиглэгджээ. 

Тэдний баримт дахь ишлэлээс: 

"Тус орны байдал 2006-2016 онуудад маш ихээр өөрчлөгдлөө. Медведев ерөнхийлөгчийн үед АББ-дад мэдэгдэхүйц дэмжлэг, сайруулалт гар ч ирлээ. 
АББ-ын байгууллагын хуулинд оруулсан өөрчлөлтийн улмаас байгууллагууд тус орны нутаг дэвсгэрт үйл ажиллаа явуулахад нь амар болж, грант авсан олон хүмүүсийн энэ үеийн үйл ажиллагаа нь үр дүнтэй байв. 

Медведевын үед улстай хамтран ажиллах олон боломж бий болов. Харин Путин эргэн ирснээр АББ-ын хувьд байдал муудлаа”.
Яагаад иймэрхүү байгууллагууд Орост чиглэгдэж, яагаад Соросын OSF тийшээ эрчимжиж байна вэ? Тэр нь тус орны баялаг, геополитикийн нөлөөтэй холбоотой хэмээн баримтад өгүүлжээ.

"Орост одоо чухал байгаа нийгмийн гол асуудлууд: 

-ил тод байдал ба тайлагналт (авлигын эсрэг),
-хүний эрх ба шударга ёс (эрүүгийн шүүх, полици, эрх зүйн дээдлэл, ЛГБТ, эмэгтэйчүүдийн эрх),
-шилжих хөдөлгөөн,
-инклюзив боловсрол,
-ХМХ-ийн эрх чөлөө, мэдээлэл авах эрх,
-эрүүлийг хамгаалах (эмнэлэгийн хүртэмж, ДОХ).

Хуулбарлагдах хувилбарууд: Оросын тактикийг Төв Азийн орнууд авч байна (жишээлбэл Казахстаны хэт даврагчдын эсрэг хууль).

Хүний эрхийн зөвлөл дэх Оросын нөлөө: Орос нэгэн тогтоол санаачлан түүндээ хүний эрх нь улс орны уламжлалт үнэт зүйлийг анхааралдаа авах хэрэгтэй гэж байгаа юм. 

Олон улсын байгууллагууд (G20, ICC, ВТО) Оросын оролцоо: нээлттэй Орос нь олон улсын байгууллагуудад өөрчлөлт оруулж байна".

Баримтуудад Оросын байдлыг үймүүлэхийн тулд "юу хийх ёстойг” шууд нээн өгүүлжээ. Гол анхаарлыг Соросын улс орнуудын Засгийн газрын эсрэг хэрэглэдэг неолиберал сэдэвт чиглүүлжээ:

-"улс төрийн хоригдлууд (Болотная гэх хэрэг мэтийн),
-Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл дэх цензур ба хяналт (чөлөөлт хэвлэлүүдэд үзүүлж байгаа шахалт дарамт), 
-тагнуул,
-ЛГБТ (ухуулгын тухай хуулийн эсрэг), 
-эмэгтэйчүүдийн эрх,
-хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх ба шууд сургалтын боловсрол.

Шоронгууд:

-Санхүүжилтын ихэнх нь шалгалтад чиглүүлэгдэнэ. Мөнгийг хааш нь оруулах ёстой вэ? 
-Олон нийтийн ажиглалтын комисст албан томилолтын сөнгө бага мөн хууль эрх зүйн төлөөлөл бага 
Полицийн ажиллагаа ба тэдний хүчирхийлэл (тангарагт шүүгчид, хүн ба хууль зэрэг)

Шилжин суурьшигчид

Ил тод байдал ба тайлагнал:

-улсын зарлага 
-мониторинг, судалгаа,
-хил дээрх идэвхжилт ба ажил хэргийн наймаа,
-Тайлан ба хүний эрх, энгийн иргэдийн ашиг сонирхлын хоорондын холбоо".
Энд баримтын бүрэн бичлэгийг оруулжээ.
Орос нерлиберал стилиэс татгалзсантай холбоотойгоор OSF сангийн гишүүдийн сэтгэл дундуур байгааг харуулсан 2012 оны баримтын дараа, "Орост явуулах стратеги, 2014-2017" ("Russia Project Strategy, 2014-2017") нэртэй бас нэг баримтыг DC Leaks гарган тавьжээ. 

Энэ баримтад ийм дүгнэлт хийжээ: 

"Өнөөдөр Орос авторитар захиргаанд эргэн орж буй гунигтай тулгарч байна. Дотоодын ноцтой асуудлуудтай тулгарсан дэглэм улам тусгаарлагдсан, хаагдмал болоод өөрийн баазыг бэхжүүлэхээр оролдож байна. Путиныг эргэн засгаа авсаны дараа батлагдсан "Хатуу” хуулиуд гадаадын байгууллагын үйл ажиллагааг аюулын дор оруулж тавьлаа. Эдгээр хүнд нөхцөлд ардчиллын үнэт зүйлийг хадгалан үлдэхийн тулд Орост ажиллах нь чухал. Орос өөрийн нөлөөг дэлхийн тавцанд тараахгүйн баталгаа нь тэр болно”.

Оросын байдлыг бусинуулах төлөвлөгөө нь "Оросын төсөл” нэрээр явагдаж, гурван үндсэн чиглэлтэй: 

"Байдал хүнд байгаа ч "Оросын төслийг хэрэгжүүлэх боломж өмнөхийн адил байгаа. Бүх боломжийг ашигласнаар бид үүсэн нөхцөл байдалд гол болох доорх гурван чиглэлийг хэрэгжүүлэх болно:
1) Шинэ хуулиудын сөрөг үр дагаварыг дотоод гадаадын хамгаалалтыг нь багасгаж өгөх ёстой. Энэ асуудалд улс орныхоо уналтын эсрэг байгаа орос иргэд мөн АББ-ын хуулийг сайн мэдэх, ноцтой баталгаагаар энэ үйл ажиллагаанд туслах хууль эрх зүйн шинжээчид байх юм. 
2) Бид орос хүмүүсийн дуу хоолойг санаа бодлоо солилцох дэлхийн үйл ажиллагаанд интеграцлаж өгөх ёстой. Оросын ухаантн сэтгэгчид, мэргэжилтнүүд, идэвхтнүүд дэлхийн хамтын нийгэмлэгээс тусгаарлагдсан байгааг тооцон бид түрслүү үзэлтэй оросуудад даяарчлалын мэтгэлцээнд оролцох талбарыг үлдээх ёстой. Тийм боломж нь оросуудад олон асуудлаар харилцан ашигтай хамтын ажиллагааг тогтоох боломжийг олж байна. 
3) Бид хамгийн завсрын бүлэг болох ЛГБТ-нийгэмлэгийн эрх нэр төрийг хийж өгөх ёстой. Бид энэ эмзэг бүлэглэлийн хувьд тэнцвэртэй бодлогыг үзэхийг хүсч байна. Мөн ЛГБТ бүлэглэлийн сонирхолыг дэмжигч бие даасан байгууллагуудын хүчтэй дэмжлэг хэрэгтэй байна”. 

Засгийн газрын эсрэг байгаа орос иргэдтэй ажиллах мөн ЛГБТ-нийгэмлэгийг хэвлэл мэдээлийн хэрэгслийн сурталчилгаанд татах сэдвүүд нь Соросын баримтад үндсэн сэдэв нь болон харагдаж байна. Асар их нутаг дэвсгэртэй Оросын байдлыг эвлэхэд тэрбумтан байгагүй мөнгө оруулахад бэлэн байна. 
"Оросын төслийн” портфолио дахь грантын их тоог тооцоолон бид манай стратегийн чиг хандлагыг хэрэгжүүлэх, манай үйл ажиллагааны үр дүнг үр ашигтайгаар хянах үүднээс нэмэлт ажилтнуудыг авах хэрэгтэй”.
Соросын АББ-ын 2014-2017 онуудад хэрэгжүүлэх төсөл нь ажилтнуудынхаа тоог нэмэгдүүлэн евроазийн бүсэд бүтцийн шинэчлэл хийсэн ч 2015 онд Орост батлагдсан гадаадын АББ-ын эсрэг хууль гэх ноцтой саадтай тулгарчээ.

Эх сурвалж:
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.