Испанид ойн түймрийн улмаас 8,486 га газар сүйдээд байна


Испанийн баруун өмнөд нутгийн Уэльва бүс нутагт энэ сарын 24-ний шөнөөс авалцаж эхэлсэн ойн түймэр өнөөдрийн байдлаар 8,486 га газрыг сүйтгээд байна. Энэхүү ойн түймэрт Испанийн хоёр ч дархан цаазат газар өртсөн болохыг Андалузын засгийн газраас мэдэгдлээ.

Үүнд устах аюулд ороод буй Иберийн шилүүс болон бүргэд зэрэг 400 гаруй төрөл зүйл амьтдын өлгий нутаг болсон Юнескогын өвд бүртгэлтэй Донана Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнгийн 6,761 га газар болон Лагуна де Палос Мадрес Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 17 га газар багтаж байгаа аж.

Ойн түмэр дэгдэх үед тухайн бүс нутагт цельсын 40 градусын хэмтэй, салхины хурд цагт 30-40 км байсан бөгөөд улмаар салхи ширүүсч цагт 90 км болсон нь галын эрчийг нэмэгдүүлж, түймэртэй тэмцэх ажиллагаанд саад учруулсан байна. Одоогийн байдлаар 50 хүний бүрэлдэхүүнтэй гал сөнөөх багийнхан түймрийн бүсэд ажиллаж байгаагаас гадна түймрийн шалтгааныг илрүүлэх ажиллагааг эхлүүлжээ.

Орчуулсан: С.Нарангарав

Эх сурвалж: Синьхуа агентлаг

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.