Пакистанд асгарсан түлш дэлбэрснээс 123 иргэн амиа алдлаа


Өнгөрсөн ням гаригт /6-р сарын 25/ Пакистан улсын Бахавалпур хотод шатахуунтай машин дэлбэрсний улмаас 123 хүн нас барж, 15 хүн түлэгдэж шархадсан талаар орон нутгийн Гео телевизээс мэдээлжээ.

Мэдээлэлд дурдсанаар, түлш тээвэрлэж явсан автомашин зам дээр осолдсоноос машинаас их хэмжээний түлш алдагдсан байна. Ийнхүү тус хотын оршин суугчид тэрхүү асгарсан түлшийг савлаж авахаар үймэлдэх үед машин дэлбэрчээ. Түлэнхийн шарх авсан хүмүүсийн бие нэлэнхүйдээ түлэгдсэнээс цөөнгүй хүний биеийн байдал хүнд байгаа аж.

Гэрчүүдийн хэлж байгаагаар түлш алдагдсан машины ойролцоо хэсэг хүмүүс тамхи татаж байсан нь энэхүү эмгэнэлт байдалд хүргэсэн гэнэ. Дэлбэрэлтээр олон тооны автомашин, мотоцикл дэлбэрснээс гадна аврагчид авалцсан галыг унтрааж нөхцөл байдлыг намжаахаар шаргуу ажилласан байна.

Орчуулсан:С.Нарангарав

Эх сурвалж: Тасс агенилаг

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.