Зүүдний тайлал


Бие биенийгээ үнсэж байгаа хүүхэд харж – зүүдлэх нь гэр бүлийн амьдралд орж ажил хэрэг таатай байх болно.

Өөрийнхөө эхийг үнсэж байна гэж – зүүдлэх нь таныг ажлын амжилт, найз нөхдийн хүндлэл хайр хүлээж байна.

Ах, эгчийгээ үнсэж байна – гэж зүүдлэх нь ойрын үед сэтгэл хангалуун, найз нөхөдтэйгээ элэгсэг дулаан байна.

Хайртай хүнээ харанхуйд үнсэж байна – гэж зүүдэлвэл аюул болон завхай явдлыг өгүүлнэ.

Хэрвээ хайртай хүнийгээ гэрэлтэйд үнсэж байна – гэж зүүдэлвэл та бүсгүйчүүдэд өгөөмөр хандсан хэвээр байхыг харуулж байна.

Танихгүй эмэгтэйг үнсэж байна гэж зүүдэлвэл – гэж зүүдэлвэл ёс суртахуунгүй үйлдэл хийх харуулна.

Харин таны өрсөлдөгч хайртай хүнийг тань үнсэж байна – гэж зүүдлэх нь түүнийхээ хайр хүндлэлийг алдах аюул байна. Эхнэр нөхөр нэг нэгнийгээ үнсэж байна -гэж зүүдлэх тэдний гэр бүл үргэлж эв найртай байх болно.

Хэрвээ та дайснаа үнсэж байна – гэж зүүдэлвэл энэ нь танд найзтайгаа эвлэрэх боломж гарна гэдгийн илэрхийлэл юм.

Хэрвээ залуу эмэгтэй амрагтайгаа үнсэлцэж баригдаж гэнэдлээ – гэж зүүдэлвэл найз нөхдийн зүгээс түүний дургүйг хүргэсэн үйлдэл хийнэ.

Цас – зүүдэлвэл инээдэмтэй юм болох

Нар – зүүдэлвэл газар ухна

Хон хэрээ – зүүдэлвэл хэл сураг дуулна.

Тагтаа – зүүдэлвэл янаг хайртаа хүнтэйгээ эсвэл элгэн садантай үнсэлцэх

Могой – зүүдэлвэл нууцгай дайсан, тааламжгүй хүн

Хараацай- зүүдэлвэл сонин хачин зүйл дуулна

Адуу – зүүдэлвэл дайсантай учрах болно

Мэлхий – зүүдэлвэл согтуу хүмүүстэй учрах

Хонь – зүүдэлвэл баяжина

Нохой- зүүдэлвэл андтайгаа учрах

Өндөг – зүүдэлвэл хэрүүл хийнэ

Цаасан мөнгө – зүүдэлвэл юм хожино

Дарс – зүүдэлвэл нэг хүнд буруутан болно

Архи – зүүдэлвэл гачигдал зовлон учрана

Толь – зүүдэлвэл нөхөртөө хууртаж мэхлэгдэнэ

Зүү – зүүдэлвэл аюулд учирна

Түлхүүр олж – зүүдэлвэл хулгайчийг барина

Бөгж – зүүдэлвэл хань ижилтэй болно

Сүү – зүүдэлвэл хэрүүл уруул гарна

Гурил – зүүдэлвэл өвчин зовлон

Шар айраг ууж – зүүдэлвэл муудалцах болно

Алчуур – зүүдэлвэл захидал авна

Ор дэр – зүүдэлвэл бие муудах

Сахал үс ургаж- зүүдэлвэл олз омог

Сахал үс хусаж -зүүдэлвэл гарлага гарна

Цус – зүүдэлвэл ойрын хамаатантай учирах

Хүүхэн- зүүдэлвэл гайхалтай сонин юм болно

Үсээ самнаж – зүүдэлвэл хурим болно

Нисэж явна – зүүдэлвэл амжилтанд хүрэх

Шүд унаж- зүүдэлвэл танил эндэх

Юм олж – зүүдэлвэл орлого олох

Уйлж гашуудаж – зүүдэлвэл баярт үйл тохионо

Хүмүүс бүжиглэж байна – зүүдэлвэл согтотлоо архи ууна

Цамц зүүдэлбэл – Хагацашгүй хайр ирэх болно.

Энгэр нь задгай цамц зүүдэлбэл – Гэнэтийн хайртайгаа учирна.

Хуучин цамц зүүдэлбэл – Эртний найз нөхөдтэйгээ уулзана.

Урагдаж, үрчийсэн цамц зүүдэлбэл – Золгүй явдал тохиолдож магадгүй.

Бөөс зүүдэлбэл – Санаанд оромгүй бэлэг авна.

Гүйж яваа бөөс зүүдэлбэл – Ажил хурдан бүтнэ.

Олон бөөс зүүдэлбэл – Таагүй явдал тохиолдоно.

Даарч байна гэж зүүдэлбэл- өв залгамжлана

Даарч бээрэн, хөлдөж байгаагаар – зүүдэлбэл өв хөрөнгө залгамжилна.

Бүсгүй хүн толь – зүүдэлбэл нөхөртөө хууртаж, мэхлэгдэнэ.

Олон тагтаа – зүүдэлбэл буян хишиг дэлгэрэх болно.

Хүүхэн хүн хоргүй могой – зүүдэлбэл тэднийд худууд нь ирнэ.

Эрэгтэй хүн тарвас – зүүдэлбэл гай уршигтай учирна.

Могой бие ороож байна – гэж зүүдэлбэл насны ханьтайгаа учирна.

Гал зүүдэлбэл- хүсэл мөрөөдөл тань бүтэлгүйтэх нь болно.

Могой араас чинь хөөвөл – Санасан ажил сэтгэлчилэн бүтнэ.

Могойнд хатгуулбал – Хэл аманд орооцолдоно.

Могой мушигралдаж байвал – Ажил явдал удааширна.

Могойн чуулгантай таарвал – Олз омогтой байна.

Загас идэж байвал – Хүүхэдтэй болно.

Загас барьж байвал – Хайр дурлалтай учирна.

Бараан өнгөтэй загас зүүдэлбэл- Найз нөхрийн харилцаа тасарна.

Мөн хүний зүүд биелэх эс биелэх өдрүүд ч байдаг гэнэ шүү

1-ний зүүд: Биелдэг.

2-ны зүүд: Хоосон.

3-ны зүүд: Хурдан биелнэ.

4-ний зүүд: Удаан хугацаанд биелнэ.

5-ны зүүд: Ач холбогдол өндөртэй.

6-ны зүүд: Биелнэ.

7-ны зүүд: Сайхан зүүднийхээ талаар хэнд ч бүү хэл.

8-ны зүүд: Мөрөөдөл тань биелнэ.

9-ний зүүд: Амжилттай.

10-ны зүүд: Биелэх боловч бэрхшээл учирна.

11-ний зүүд: 11 хоногийн дотор биелж, аз жаргалыг авчирна.

12-ны зүүд: Биелнэ.

13-ны зүүд: Танд бэрхшээл учирна.

14-ний зүүд: Амжилтгүй.

15-ны зүүд: Удахгүй биелнэ.

16-ны зүүд: Биелэхгүй.

17-ны зүүд: 20 хоногийн дотор биелбэл та амжилтад хүрнэ

18-ны зүүд: Ашиг олно.

19-ний зүүд: Гэр бүлийн харилцаанд бэрхшээл учирна.

20-ны зүүд: Удахгүй биелнэ.

21-ний зүүд: 11 хоногийн дотор биелэх магадлалтай.

22-ны зүүд: Гэнэтийн золгүй явдлыг даллана.

23-ны зүүд: Удахгүй биелнэ.

24-ний зүүд: Баярлуулна.

25-ны зүүд: Худлаа зүүд.

26-ны зүүд: Сэтгэл хангалуун байна.

27-ны зүүд: Биелэхгүй учир анхаараад хэрэггүй.

28-ны зүүд: Бэрхшээл учруулна.

29-ний зүүд: Биелэхгүй.

30-ны зүүд: Биелэх магадлал бага.

31-ний зүүд: Хайр дурлал тань 15 хоногийн дотор биелнэ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.