"Монгол цэцэгсийн гайхамшиг" бага хурал, үзэсгэлэн болж байна


 “Монгол цэцэгсийн гайхамшиг” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, үзэсгэлэнг зургаадугаар сарын 20-ны өдөр ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн I байр (Оффицеруудын ордон)-ны хурлын танхимд болж байна.

Хагас өдрийн турш болох энэхүү арга хэмжээг ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Ургамлын биотехнологийн лабораториос зохион байгуулж байна. Мөн хурлыг БОАЖЯ, ШУА, “Увидаст цэцгийн ертөнц” ТББ хамтран оролцож байна. Хурлаар “Монгол орны цэцэгт ургамлыг тарималжуулах боломж”, “Гоёл чимэглэлийн ургамлын тархац, нөөц” зэрэг олон сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүлж эхлээд байна.

Үүнээс гадна 400 гаруй цэцэгсийн үзэсгэлэн дэлгэгджээ. Энэ үеэр Ургамлын биотехнологийн лаборатори, хүлэмжинд болон гадаа талбайд ургаж буй ургамлыг танилцуулах үйл ажиллагаа болох юм байна.

Б.Баярмаа

 
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.