Португали улсад дэгдсэн ойн түймрийн улмаас 62 хүн амиа алджээ


Португали улсын төв хэсэгт дэгдсэн ойн түймрийн улмаас 62 хүн амиа алдаж, 54 хүн гэмтэж түлэгдсэн талаар тус улсын Дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Хорхе Гомес мэдэгдлээ.

Түүний хэлж байгаагаар гэмтэж түлэгдсэн хүмүүсээс дөрвөн хүний биеийн байдал хүнд байгаа аж. Португалийн засгийн газар энэхүү явдалтай холбогдуулан түймрийн бүсэд онц байдал тогтоосноос гадна улс орон даяар гурван хоногийн гашуудал зарлажээ.

Түймрийн голомт өнгөрсөн бямба гаригт /6-р сарын 17/ нийслэл Лисбон хотоос зүүн арагш 150 километр газарт дэгдэж улмаар Лейрия хотын хоёр ч дүүрэг рүү тархсан байна. Тухайн бүсэд гал сөнөөгчид одоог хүртэл ойн түймэртэй тэмцэх ажиллагааг явуулж байгаа юм.

Орчуулсан: С.Нарангарав

Эх сурвалж: Синьхуа агентлаг

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.