“Аз жаргалын цэнхэр хана” бүтээлийг бэлэглэв


Япон Улсын Канэко Харүхикогийн вааран урлалын “Аз жаргалын цэнхэр хана” бүтээлийн нээлтийн ёслол зургаадугаар сарын 14-ний өдөр Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, хүлээлгийн танхимд боллоо. Тэрээр Францын уламжлалт үзэсгэлэнгээс алтан медаль хүртсэн, Японд төдийгүй дэлхийд алдартай, нэрт ваар урлаач юм байна.

Нээлтийн ёслолын үеэр Канэко Харүхикогийн “Аз жаргалын цэнхэр хана” хэмээх бүтээлийг Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвд бэлэглэв. Энэ ёслолыг Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой, тус төвийн үүсгэн байгуулагдсны 15 жилийн ойд зориулж, зохион байгууллаа. Мөн Монгол дахь ваар болон шаазан урлалын хөгжлийг дэмжих зорилготой юм байна.

 Б.Баярмаа

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.