“Мазаалай кап 2017” бартаат замын авто уралдаан болж аваргуудаа шалгарууллаа


Монголын бартаат замын авто мастеруудын холбооноос зохион байгуулж буй “Мазаалай кап 2017” авто уралдаан өнгөрсөн амралтын өдрүүдэд морингийн даваанд явагдлаа. Энэ удаагийн тэмцээн мэргэжлийн, сонирхогчийн, хүнд даацын авто машины уралдаан гэсэн гурван ангиллаар явагдсан юм.
Тэмцээний мэргэжлийн ангилалд 19 шилдэг тамирчин өрсөлдсөнөөс “Татах хүч моторс”-ын тамирчин Батбаяр замыг 7 минутанд туулж түрүүлсэн бол дэд байрт спортын мастер Хүрэлчулуун замаа 8 минут 30 секундэд дуусгаж орсон байна. Уралдааны гуравдугаар байрт өнгөрсөн жилийн аварга спортын мастер Сод-Эрдэнэ шалгарсан.

Тэмцээний сонирхогчдийн ангилалд Дорнод аймгийн тамирчин УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр түрүүлж алтан медалийн болзол хангасан бол Ариунболд, Мөнхбаяр нар удаалсан юм. Тэмцээний тусгай шагналыг цорын ганц эмэгтэй оролцогч Сарантуяад олгосон бөгөөд сонирхогчийн ангилалд 8 дугаар байрт шалгарсан юм. Энэ жилийн тэмцээнд шинээр нэмэгдсэн хүнд даацын машины уралдаанд 9 тамирчин өрсөлдөж Сэлэнгэ аймгийн Мандал сумын Отгондорж тэргүүлсэн бол Сэлэнгэ аймгийн тамирчин Нямдаваа удаалсан. Тэмцээнийг ирэх жилүүдэд олон улсын тэмцээн болгон өргөжүүлэх зориготой байгаа талаар тэмцээний зохион багуулах хорооны гишүүн “Монголын авто мастеруудын холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн н.Батсайхан хэлж байсан юм.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.