ОХУ тэнгисийн пуужинд зориулсан хамгаалалтын системийг бүтээлээ


ОХУ-ын төрийн мэдлийн өндөр технологийн Ростек корпорацийн бүрэлдэхүүн болох Оросын Радио Электроникийн Технологийн Групп янз бүрийн үйлдэл бүхий тэнгисийн пуужинд суурилуулах хамгаалалтын системийг бүтээж амжилттай туршсан байна. Ийнхүү үүнээс хойш тэнгисийн аливаа төрлийн пуужинд  энэхүү хамгаалалтын системийг суурилуулахаар болжээ.  

Энэхүү хамгаалалтын систем нь бүхий л сорилт, туршилтуудыг давсан төдийгүй системийг аливаа техник хэрэгсэлд суурилуулснаар тухайн төхөөрөмжийн үүсэж болох эвдрэл гэмтлийг урьдчилан тооцож, ангилан ялгах ажиллагааг явуулах аж. Мөн  үүсч болох эвдрэл гэмтлийг тодорхойлсны үндсэнд урьдчилан сэргийлэх арга хэмжээг ч авч байх гэнэ. 

Орчуулсан: С.Нарангарав

Эх сурвалж: Тасс агентлаг

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.