Дүрвэгч хүүхдүүдэд сургуулийн боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ


Туркийн засгийн газар, Европын холбоо болон НҮБ-ын Хүүхдийн Сангаас хамтран Ойрхи Дорнодоос дүрвэн ирэгсдийн үр хүүхдүүдэд сургуулийн боловсрол олгох хөтөлбөрийг санаачилсан байна. Ийнхүү уг хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагааг өчигдөр /6-р сарын 7/ Туркийн нийслэл Анкара хотноо явуулжээ.

ЕХ-ноос санхүүжүүлж буй энэхүү хөтөлбөрт тусгаснаар дүрвэгчид хүүхдүүддээ боловсрол олгох нөхцлөөр мөнгөн тэтгэлэг хүртэх боломжтой аж. Өнгөрсөн гуравдугаар сард Брюссель хотноо хөтөлбөрийг анх танилцуулахад 56000 хүүхэд бүртгүүлж байсан бөгөөд оны эцэст 230 мянгад хүрнэ гэж тооцолж байна.

Өмнөд хөрш Сирид иргэний дайн үүссэнтэй холбоотойгоор Турк нийт гурван сая дүрвэгчийг хүлээн аваад байгаагаас нэг сая орчим нь сургуулийн насны хүүхдүүд юм. Харин үүний тал нь буюу нийт 500 мянган дүрвэгч хүүхэд Туркийн Боловсролын яамны харъяат боловсролын төв, сургууль, цэцэрлэгүүдэд хамрагддаг байна.

Орчуулсан: С.Нарангарав

Эх сурвалж: Синьхуа агентлаг

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.