Тегеранд нэг өдөр хоёр халдлага тохиолоо


Өчигдөр /6-р сарын 06/ Ираны нийслэл Тегеран хотод хоёр ч халдлага болсон байна. Тус улсын түргэн тусламжийн төвөөс мэдээллэснээр уг халдлагын улмаас 12 хүний цогцос болон гэмтэл шархтай 35 хүн эмнэлэгт хүргэгдэн иржээ. Мөн эдгээр халдлагыг үйлдсэн гэдгээ Исламын Улс  бүлэглэлээс хүлээсэн байна.

Эхний халдлага орон нутгийн цагаар 10:30 цагийн орчим Ираны парламентийн байранд болсон юм. Тодруулбал албан хаагчдыг ажлын байран дээрээ дөнгөж цуглараад байх үед дөрвөн буутай этгээд дайран орж ирээд хамгаалалтын ажилтнууд руу гал нээж, улмаар хэсэг хүмүүсийг барьцаалан дээд давхар луу гарсан аж. Аврах ажиллагааны үеэр бүх барьцаалагчдыг устгасан гэдгээ тусгай албанаас мэдээллэжээ.

Харин хоёр дахь халдлага нийслэл Тегеранаас урагш 40 км газар байрлах Ираны ерөнхийлөгч асан Рухоллы Хомейни болон түүний гэр бүлийнхэнд зориулсан бунханы байранд болжээ. Хоёр буутай этгээд тус байрны баруун хаалгаар орж ирмэгцээ автоматаар зүг чиггүй шүршин дотогш нэвтрэхийг оролдсон байна. Харин хамгаалалтын ажилчид хариу гал нээснээр нэг этгээд нь өөрийгөө дэлбэлж, нөгөө этгээд зугтахыг оролдож байгаад алагдсан агаад бие нь тэсрэх бөмбөгөөр авч зэвсэглэсэн байжээ.

Ийнхүү алан хядах ажиллагааг таслан зогсоож Иранд тайван байдлыг эргүүлэн авчирсан Ираны тусгай албаныхан террорист бүлэглэлүүдийг өөр бусад халдлага явуулахаар зэхэж байсныг өнөөдөр өглөө мөн мэдэгдсэн байна. Тус албаны ажилтан хэлэхдээ “Тэднийг алан хядах ажиллагаагаа явуулахаас урьтаж бид өөрсдийн арга хэмжээг авсан” гэжээ.

Орчуулсан: С.Нарангарав

Эх сурвалж: Тасс агентлаг

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.anews.mn/cache_footer.php on line 6