Ираны шашны дээд удирдагч өнөөдрийн тавиланг өөрчлөхийн тулд өөрсдөө хичээх хэрэгтэйг санууллаа


Ираны шашны дээд удирдагч Аятолла Аль Хаменей өчигдөр /6-р сарын 4/дэлхий дахинд хандаж дайн самуунтай бүс нутгуудад хэрхэн энх тайван тогтоох тухай өөрийн саналыг хэлсэн байна. Тэрбээр юуны өмнө Сири, Еймен, Бахрейн зэрэг улс орнуудад үүсээд байгаа тогтворгүй байдлыг эцэслэхийн тулд олон улсын хэлэлцээр явуулахыг уриалжээ.

Мөн Саудын Араб зэрэг улс орнууд дайн самууны хөлд нэрвэгдсэн тэдгээр улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохоо больж, алан хядагчид руу цэрэг армиа илгээх ч хэрэггүй гэжээ. Гагцхүү зөрчил хямрал нүүрлэсэн тэдгээр улс орон өнөөдрийн хувь тавилангаа өөрчлөхийн төлөөолон улсын хэлэлцээрийн ширээний ард өөрсдөө суужнэгдмэл шийдэлд хүрэхийг тэр хүссэн байна. 

Орчуулсан: С.Нарангарав

Эх сурвалж: Синьхуа агентлаг

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.