Афганистан дахь Германы элчингийн ойролцоо дэлбэрэлт болж 40 хүн амь үрэгдлээ


Өчигдөр өглөө /5-р сарын 30/Афганстанынийслэл Кабул хотноо байрлахГерманы элчингийн байрны ойролцоо дэлбэрэлт болсны улмаас 40 гаруй хүн алагдаж, 300 орчим хүн шархадсан байна. Шархдагсдыг хотын бүхий л эмнэлэгүүдэд хүргэж эмнэлэгийн яаралтайтусламж үзүүлж байгаа аж.

Волл Стрийт Журнал сэтгүүлийн Афганстан дахь сурвалжлагч Жессика Донатигийн хэлснээр тэсрэх бөмбөгөөр өвч зэвсэглэсэн машины дэлбэрэлтийн хүч “Ногоон бүс” гэгддэг хотын хамгийн чанд харуул хамгаалалттай бүсэд хүртэл мэдрэгджээ. Энэхүү бүсэд Европын орнуудын элчин сайдын яамдууд, засгийн газрын байгууллагууд үйл ажиллагаа явуулахаас гадна өндөр албан тушаал хашдаг иргэд болон тэдний гэр бүлийнхэн амьдардаг байна.

Ийнхүү Афганстаны аюулгүй байдал тун хэврэг байгааг харуулсан уг халдлагыг үйлдсэн этгээдүүд өөрсдийгөө хараахан зарлаагүй байгаа аж. Энэхүү халдлагатай холбоотойгоор АНУ-ын цэргийн албан тушаалтнууд Афганстан дахь цэргийн тоогоо нэмэгдүүлэх саналыг Сенатын Цэргийн Албаны Хороонд мэдэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар Афганстанд АНУ-ын 8400 цэрэг алба хааж байгаа бөгөөд үүнээс 2000 гаруй нь Исламын улс, Аль Кайда зэрэг алан хядах бүлэглэлүүдтэй тэмцдэг байна.

Орчуулсан: С.Нарангарав

Эх сурвалж: CNN

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.