Москвад болсон гэнэтийн шуурганаар 11 хүн амь эрсдлээ


ОХУ-ын нийслэл Москва хотноо өчигдөр /5-р сарын 29/ үдээс хойш далайн шуурга гэнэт босчаадар бороо цутгаснаас 11 хүний амь нас эрсдэж, 70 гаруй хүн бэртээд байгаа аж. Тэдгээр хүмүүст яаралтай эмнэлэгийн тусламж үзүүлснээс гадна ар гэрийнхэнд нь нөхөн олгоно гэж тус хотын дарга Сергей Собянин мэдэгдсэн байна.

Түүний зэрэгцээ цагт 80 км хурдалж байсан энэхүү шуурганаар зуу зуун модод булга үсэрч хэдэн арван байшин эвдэрч сүйдсэн болохыг тэр мөн онцлов. Цаашлаад цахилгаан холбооны утсанд гэмтэл учирснаас 7300 гаруй өрхөд хүрэх цахилгаан тасалджээ. Өнөөдрийн байдлаар байгалийн энэхүү үзэгдэлтэй холбоотойгоор тус хотын авто зам, галт тэрэг, агаарын хөдөлгөөнийг зогсоосон байна.

 

Орчуулсан: С.Нарангарав

Эх сурвалж: Синьхуа агентлаг

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.