Доналд Трампийн хүргэн Кушнер ХМТ-ны овоо хараанд орлоо


Доналд Трампийн хүргэн болоод хувийн туслах Жаред Кушнер ньАНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болоод ОХУ-ыг тойрсон ээлжит мөрдлөгтэй холбоотойгоор Холбооны Мөрдөх Товчооны хараанд ороод байна.

Өнгөрсөн 2016 онд болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцож сонгуулийн дүнд нөлөөлсөн гэх ХМТ-ны хардлага өнөөдрийг хүртэл үргэлжилж буй бөгөөд энэхүү мөрдлөгийн ажиллагаа энэ удаа ерөнхийлөгчийн хүргэнийг чиглэсэн нь энэ юм.

Тус байгууллагийн үзэж байгаагаар Кушнерийн гарт тэдний хардлагыг батлах чухал баримт бичгүүд байгаа төдийгүй өнгөрсөн жил ОХУ-аас АНУ-д суугаа элчин сайд Сергей Кисляк болон Оросын нэгэн банкны захиралтай уулзсан зэрэг нь тэдний анхаарлыг татаж байгаа аж.

Харин Кушнер ОХУ-тай холбоотой асуудлаар ярилцахад бэлэн байгаагаа илэрхийлсэн бөгөөд түүний өмгөөлөгч Жэмми Горлик хэлэхдээ “Ноён Кушнер өмнө ч бас дээрх уулзалттай холбоотой бүх мэдээллийг Конгрестэй сайн дураар хуваалцаж байсан. Энэ удаа ч мөн мөрдөх ажиллагаанд туслахаас татгалзахгүй” гэжээ.

ХМТ-ноос хүргэнийг нь шиншлэх болсон уг асуудалд ерөнхийлөгч Трамп мөн дуугүй өнгөрөөгүй бөгөөд тэрбээр үүнийг “Нэгэн улс төрчийн улыг шагайсан Нэгдсэн улсын түүхэн дэх цор ганц увайгүй ажиллагаа” гэж тодорхойлжээ. Үнэндээ мөрдлөгийн ажиллагаа нэг хэсэгтээ нам гүмхэн байсан ч энэ сарын эхээр Доналд Трамп ХМТ-ны дарга Жеймс Комийг ажлаас нь халснаас хойш ийнхүү газар авах болсон байна.

Гэсэн хэдий ч ХМТ-ны нэрээ нууцлахыг хүссэн нэгэн ажилтны мэдээлж байгаагаар Кушнерийг гэмт хэрэгт сэжиглэсэн юмуу түүнд ямар нэгэн байдлаар хариуцлага тооцож яллах гэсэн зорилго тус байгууллагад байхгүй болохыг онцолжээ.

Орчуулсан: С.Нарангарав

Эх сурвалж: BBC

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.