Залуучуудын футзалын шигшээ багийнхан эх орондоо ирлээ


Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож тив дэлхийн шилдгүүдийг хожиж, хэсгийн шатнаас шалгаран түүхэн амжилтын эзэд болсон залуучуудын футзалын шигшээ баг өнөөдөр эх орондоо ирэв.



Манай залуучуудын футзалын шигшээ баг Азийн 20 хүртэлх насны футзалын АШТ-ийн “D хэсэгт” Иран, Хятад, Арабын Нэгдсэн Эмират, Киргиз гэсэн хүчирхэг улсуудтай мөр зэрэгцэв. Манай улс тив дэлхийн футзалын чансаанд багтаагүй ч Азийн чансааны 21-д бичигддэг АНЭУ-ыг 3:5, есдүгээрт бичигддэг БНХАУ-ын багийг 3:1-ээр хожин, зургаад эрэмбэтэй Киргизстантай 2:2-оор тэнцсэнээр долоон оноотой болж хүчирхэг Ираны багийг дагаж хэсгээс гарсан юм.


Анх удаа оролцож Ази тивийн АШТ-ийн хэсгийн шатнаас шалгарсан манай залуус шөвгийн наймд энэ спортоор дэлхийд 27, Азид дөрөвт бичигддэг Узбекистан улсын багтай тоглосон. Тоглолтын эхнээс тун сайн тоглосон манай баг үндсэн цагт 6:6 оноотой тэнцсэн ч нэмэлт цагт дөрвөн гоол алдан 10:7-оор хожигдсон. Ийнхүү залуучуудын футзалын шигшээ баг тив дэлхийн шилдгүүдтэй эн тэнцүү тоглож Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөв.
 
Тэдний гаргасан энэ түүхэн амжилт  нь 2016 оны 12 дугаар сараас хойш хийсэн бэлтгэл, МХБХ-ны шинэ бодлого, төлөвлөгөө, клубүүд болон багш дасгалжуулагч нарын хамтын ажиллагааны үр дүн хэмээн МХБХ-ноос онцолж байна.
 
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.