Дутертэ үймээн самуун дэгдсэн Манданао аралд онц байдал зарлалаа


Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутертэ Исламын Улс бүлэглэлийн цэрэг дайчид тус улсын Марави хотын баруун хэсэгт үймээн самуун дэгдээж, засгийн газрын цэргүүдтэй мөргөлдсөний улмаас Москва хотод хийх айлчиллаа цуцаллаа. Гэхдээ Филиппиний Гадаад Хэргийн сайд Алан Петер Каетано түүнийг орлон айлчлалыг удирдаж гэрээ хэлцлүүдийг явуулахаар болжээ.

Тус бүлэглэлийн хэвлэл мэдээллийн жигүүр гэгддэг Амакаас мэдээлж буйгаар тэд Марави хот дахь Филиппиний цэргийн ангитай хийх ширүүн тулаанаа эхлүүлсэн гэнэ. Ийнхүү өчигдөр /5-р сарын 23/ орон нутгийн цагаар өдрийн 2 цагийн орчимд нэг талаас Филиппиний цэрэг арми, нөгөө талаас Минданао аралд байрлах Исламын Улс бүлэглэлийн Мауте цэргийн ангийн хооронд эхэлсэн тулаан өнөөдөр хүртэл үргэлжилж буй юм.

Ийнхүү ерөнхийлөгч Дутерте энэхүү нөхцөл байдлын улмаас өнөөдөр орон нутгийн цагаар өглөөний 10 цагийн орчимд Марави хот болон Минданао арлын аль алинд цэргийн онц байдал зарлсан бөгөөд одоогийн байдлаар Филиппиний талаас цөөнгүй цэрэг амь үрэгдэж, 12 хүн шархдаад байгаа аж.

Минданао арал нь дийлэнх нь Католик шашинтнууд амьдардаг Филиппиний бусад хотуудтай харьцуулахад Ислам шашинтнууд харьцангуй их суурьшсан газар бөгөөд Марави хот нь тус арлын нэгээхэн хэсэгт тооцогддог байна. Одоогийн байдлаар Исламын дайчид тус хотын засгийн газрын хэд хэдэн барилгыг эзлэн сургууль, сүм, шоронгын байруудыг шатааснаас эвдрэл гэмтлийн хэмжээг тогтоох аргагүй байгаа гэнэ. Харин хотын оршин суугчдын хувьд бүх л шөнийг гэртээ бүгэцгээж өнгөрүүлжээ.

 

Орчуулсан: С.Нарангарав

Эх сурвалж: CNN

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.