Нара: Хүүхдүүд маань баярлаг, улс төрөө өөр өдөр хийцгээ


Сошиалд хамгийн идэвхитэй байдаг дуучдын нэг бол яахын аргагүй Нара. Тэрээр тухайн үетэй холбоотой мэдээ мэдээллийг өөрийн цахим хуудсандаа шүүмжлэхийг нь шүүмжилж, сайшаахыг нь сайшаан бичдэг бүсгүй. Түүний бичсэн сэтгэгдэлүүд олны дургүйцлийг хүргэхээсээ илүүтэйгээр таалагддаг гэхэд хэлэстэхгүй.

Тэгвэл дуучин бүсгүй юунд бухимдаж өдрөө олж нүцгэлээрэй гэсэн байхав.  Монгол ньюсийн хэвлэлийн байранд өчигдөр буюу тавдугаар сарын 23-ны өдөр хэдэн бүсгүйчүүд оффшорчдын эсрэг хүүхдийн баяраар шалдан шарваганаж талбай дээр жагсана гэдгээ мэдэгдэж хэвлэл мэдээллээр дүүрэн шуугисан. Үүнийг дуучин бүсгүй маань эсэргүүцэж жилд ганц болдог хүүхдийн баяраар хүүхэд багачууд маань эрхээ эдэлж сайхан баярлах нь зөв. Гэвч эдгээр бүсгүйчүүд баярын өдрөөр жагсаж хүүхэд багачууд маань айж ичилгүй баяраа тэмдэглээсэй гэж хүсэж байна. Эцэг эхчүүд маань эдгээр бүсгүйчүүдийг өөр өдөр жагсаалаа хийхийг шаардахыг хүсмээр байна гэжээ. 

Үнэхээр дуучин бүсгүйтэй санал нэгдмээр байгаа юм. Багачуудын баяраар ямар л хүүхэд шалдан нүцгэн эмэгтэйчүүдийг хараад байж байхав дээ. Жагсаж болноо, гэхдээ мэдрэмжтэй байх хэрэгтэй бүсгүйчүүд ээ. Ядаж л эдгээр бүсгүйчүүд маань олон мянган хүүхдүүдийн өмнө шалдан зогсохоосоо ичигддэггүй л юм байхдаа. 

Хүүхдүүд маань баярлаг, улс төрөө өөр өдөр хийцгээ.

Б.Эрхсаран

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.