Дональд Трамп Саудын Араб улсад анхныхаа айлчлалыг хийлээ


Өнгөрсөн бямба гаригт/2017.05.20/ АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ерөнхийлөгчийн хувиар анх удаагаа Саудын Араб улсад айлчиллаа. Айлчлалын үеэр Саудын Арабын ерөнхийлөгч түүнийг угтан авч уулзсан бөгөөд хоёр улсын тэргүүнүүд хэдэн зуун тэрбум доллараар хэмжигдэх гэрээ хэлцэлүүдийг байгуулжээ.

Тухайлбал АНУ-ын Нью Йоркод төвтэй Блакстоун групп Саудын Арабын эзэн хааны мэдлийн Олон нийтийн хөрөнгө оруулалтын сантай хамтран тус улсын дэд бүтцийн салбарт 20 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Энэхүү хөрөнгө оруулалтын хэмжээ бусад хөрөнгө оруулагчдын оруулсан хөрөнгөтэй нийлээд бараг хоёр дахин өсөх боломжтой аж. Мөн Саудын Арабын газрын тосны компани АНУ-ын 11 компанитай 50 тэрбум доллартай тэнцэх 16 гэрээ хэлцэлд гарын үсэг зурсан бол Цагаан ордноос мэдээлж буйгаар хоёр улсын Гадаад явдлын яамууд 110 тэрбум долларын хэлэлцээрийг байгуулаад байгаа аж.

Ийнхүү Дональд Трампын Саудын Араб улсад хийсэн төрийн айлчлал нь сүүлийн үед нэр хүнд нь унах болсон түүний засаглалд эерэг нөлөөг үзүүлж мэдэхээр байна. Энэ нь нэгдүгээрт Саудын Араб улс нь дэлхийд газрын тос экспортолдог хамгийн том улс орон, хоёрдугаарт АНУ-ын өмнөх ерөнхийлөгч Барак Обама 2015 онд Саудын Арабтай сөргөлдөгч Иран улстай цөмийн гэрээ байгуулснаар хоёр улсын харилцаа хүйтрэх болсонтой холбоотой юм. Тиймээс энэхүү айлчлал нь хоёр улсын хувьд улс төр болон эдийн засгийн чухал ач холбогдолтой айлчлал болж байна.

АНУ-ын Сангийн сайд Вилбур Росс хэлэхдээ “АНУ болоод Саудын Арабын улсад харилцан ашигтай үүнээс илүү бизнес уулзалт гэж байхгүй” гэсэн юм. Түүнчлэн Саудын Арабын Гадаад хэргийн сайд Адел Аль-Жуберийн хэлж байгаагаар уг уулзалтаар нийт 380 тэрбум долларын гэрээ хэлцэлүүдийг хийжээ. Энэхүү төрийн айлчлалаар дагалдан ирсэн АНУ-ын санхүүгийн ертөнцийн магнатууд уг уулзалтаас өмнөхөн орон нутгийн аж ахуйн эрхлэгчидтэй Рияд хотноо мөн уулзалт хийсэн байна.

Дональд Трампийн айлчлалыг хүлээн аваад буй  Саудын Арабын хувьд улс орондоо урьд хийгдэж байгаагүй эдийн засгийн шинэчлэлийг эхлүүлээд байгаагаар тус айлчлалын бас нэгэн онцлог оршиж буй. Учир нь сүүлийн гурван жилийн туршид түүхий газрын тосны үнэ талдаа ортлоо унасан нь Саудын Араб улсыг эдийн засгийн өөр төрөл зүйлүүд рүү харахад хүргэсэн юм.

Эх сурвалж:bloomberg.com

Орчуулсан: С.Нарангарав

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.