Сергей Лавров, Трамп хоёрын уулзалт болжээ


Оросын “TASS” агентлаг ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампийн засаг захиргааны үеийн анхны айлчлал хийсэн тухай мэдээлж байна. 2013 оноос хойш тус улсад айлчлал хийгээгүй Сергей Лавров сайдыг Вашингтон хотноо айлчахад Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон угтан авсан байна.

Дараа нь Ерөнхийлөгч Трамп хүндэт зочин С.Лавровыг Цагаан ордондоо хүлээн авч, уулзахдаа Сири болон Украины зүүн хязгаарын асуудлаар санал солилцжээ. Мөн Сирид гал зогсоох болон аюулгүй бүс байгуулах асуудлаар хэлэлцсэн байна. Хоёр удирдлагуудын айлчлалын онцлогийн талаар тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн алба "С.Лавров сайдын айлчлалын гол зорилго Сирид аюулгүй бүс байгуулахад АНУ-ын эрх баригчдын дэмжлэгийг авах нь илүү чухал байлаа” гэж мэдэгджээ.

 Б.Баярмаа

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.