Австралийн сенатч парламентын ордонд хүүхдээ хөхүүлжээ


Австралийн сенатч Лариса Уотерс парламентын ордонд хүүхдээ хөхүүлсэн анхны улс төрч боллоо. Зүүний төвч үзэлт Ногоон намын гишүүн болох Л.Уотерс хоёр сартай охин Алия Жой-гоо өчигдөр парламентын хурлын үеэр хөхүүлсэн байна.

Улс төрчид парламентын ордонд хүүхдээ хөхүүлэхийг тус улсын парламентын дээд танхим 2003 онд зөвшөөрсөн бол  доод танхим өнгөрсөн онд зөвшөөрсөн юм. Гэхдээ ордонд парламентын бусад гишүүд эзгүй байх үед л хөхүүлэхийг зөвшөөрсөн билээ.

“Парламентад илүү олон эмэгтэйчүүд, эцэг эхчүүд байгаасай гэж хүсч байна.  Бидэнд илүү гэр бүлсэг-найрсаг бөгөөд уян хатан ажлын байр хэрэгтэй байна. Хүн бүрт хүүхэд харах үйлчилгээ хэрэгтэй байна” гэж хатагтай Л.Уотерс фэйсбүүк хуудсандаа бичжээ. Хүүхэд харах үйлчилгээ нь дэлхийн олон улсын орны парламентад тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа юм. 2016 онд хүүхдээ парламентын ордонд хөхүүлснийхээ төлөө Испанийн парламентын гишүүн Каролина Бесканса ихээхэн шүүмжлэлд өртөж байжээ.
 
Эх сурвалж: КАНБЕРРА. /ВВС/ www.montsame.mn  Г.Доржханд

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.