Трампын түүх


Бизнесмэн, улс төрч, телевизийн хөтлөгч, номын зохиолч, зочид буудал амралтын газруудын эзэн зэрэг олон гуншинтай нэгэн эрхэм энэ жилийн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд тэргүүн эгнээнд өрсөлдөж явна. Энэ бол Доналд Трамп юм. “Хүмүүс” булангийнхаа энэ удаагийн дугаараар хурц шүүмжлэл, өвөрмөц характер бас дансан дах мөнгөөрөө дэлхий нийтийн анхаарлыг бүр илүү татах болсон Бүгд Найрамдах Намаас нэр дэвшигч Доналд Трампийн улс төрөөс гаднах амьдралын талаар танилцуулж байна.

Бүтэн нэр: Доналд Трамп

Төрсөн он сар өдөр: 1946 оны зургаадугаар сарын 14

Төрсөн газар: Куийн суурин, Нью-Йорк

Фрэд Трамп болон Мэри Энн хэмээх таван хүүхэдтэй айлын дөрөв дэх хүүхэд болон мэндэлсэн.

Зургийн зүүн гар талд Доналд Трамп
Зургийн зүүн гар талд Доналд Трамп

Доналдын аав Фрэд Трамп Америкийг зорьсон Герман цагаачдын хүү байсан бол ээж Мэри нь 1930 онд 18 настай байхдаа Шотландаас Америкт цагаачилж иржээ. Фрэд болон Мэри нар 1936 онд гэр бүл болж, нөхөр нь Нью-Йоркийн хамгийн том үл хөдлөх хөрөнгийн худалдаачин болжээ.

Доналдад нэг ах хоёр эгч, мөн нэг эрэгтэй дүү бий бөгөөд ах нь архинд донтсоны улмаас нас баржээ.

13 настай байхдаа Доналд зан харилцааны дутагдалтайн улмаас дунд сургуулиасаа гарч, Нью-Йоркийн Цэргийн Академид бүртгүүлж наймдугаар ангиа төгстөлөө суралцаж, ахлах ангийн он жилүүдээ цэргийн дүрэмт хувцастай сурагчдын цуглаан, жагсаалуудад оролцож өнгөрөөжээ.

Ахлах сургуулийн сурагч Доналд аав ээжтэйгээ
Ахлах сургуулийн сурагч Доналд аав ээжтэйгээ

Ахлах сургуулиа төгссөн залуу Трамп “Фордхам” Их Сургуульд хоёр жил суралцаж байхдаа бас л дундаас нь орхиж, улсдаа хэдхэн байдаг үл хөдлөх хөрөнгийн тэнхим бүхий цөөхөн сургуулиудын нэг болох Вартоны их сургуульд элсэн оржээ. Энэ үеэс эхлэн тэрээр аавыхаа “Elizabeth & Son” нэртэй үл хөдлөх хөрөнгийн компанид ажиллаж эхэлсэн бөгөөд 1968 онд их сургуулиа эдийн засагч мэргэжлээр дүүргэжээ.

Доналдын аав Фред 1999 онд нас барахдаа 300 сая долларыг дөрвөн хүүхэддээ тэнцүү хуваан өвлүүлжээ
Доналдын аав Фред 1999 онд нас барахдаа 300 сая долларыг дөрвөн хүүхэддээ тэнцүү хуваан өвлүүлжээ

Сургууль төгсөөд гурван жилийн дараа буюу 1971 онд Доналд компаниа удирдаж эхэлжээ. Энэ үеэс түүний аавын байгуулсан “Elizabeth & Son” компаний нэр “Trump Organization” болон хувирчээ. Энэ л цагаас хойш Доналд хэд хэдэн казино, гольфийн сургалтууд, зочид буудал зэрэг олон үл хөдлөх хөрөнгийн бүтээн байгуулсны ихэнх нь түүний нэрээр нэрлэгдсэн түүхтэй. Трампын бүхий л уналт босолт, гурван удаагийн гэрлэлт гээд бүгд л хэвлэл мэдээллийн анхаарлыг ихээр татаж ирсэн. Магадгүй олон монголчууд түүнтэй нэлээд хэдэн жилийн өмнө дэлгэцээр гарч байсан “Apprentice” буюу “Дагалдан” нэртэй реалити шоугаар нь анх танилцаж байсан. 2004-2015 он хүртэл хийгдсэн тус шоуг санаачлан өөрөө хөтөлж ирсэнтэй нь холбогдуулж дэлхий нийт түүнийг хөтлөгч хэмээн хэлэхээс татгалзахаа больсон юм.

Ерөнхийлөгчид дахин нэр дэвшсэн нь

Олон хүн түүнийг энэ жил анх удаагаа Ерөнхийлөгчид нэр дэвшиж байна хэмээн эндүүрдэг. Үнэндээ, анх 2000 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд тэрээр нэр дэвшиж байсан боловч сонгуулийн сунгааны дундаас нэрээ татан авч сонгуулийг орхиж байж. Харин өнгөрсөн зургаадугаар сарын 16-нд тэрээр ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэг удаа өөрийгөө сойхоор шийдсэнээ зарласнаас хойш тун идэвхитэй туршлагатай сурталчилгааг өрнүүлж, өдгөө Ерөнхийлөгчөөр сонгогдоход Хиллари Клинтонтой яг ижил зайны ард зогсож байна. Энэ удаа түүнийг дэмжих хүмүүсийн тоо үлэмж ихээр өслөө (үзэн ядагчид ч мөн адил).

Бизнес замнал

Оюутан байх хугацаанд аавынхаа компанид ажилласны хүчинд сургууль төгсөх үед нь түүний халаасанд нийт 200,000 ам. доллар байсан нь өнөөгийн ханшаар сая гаруй доллартай тэнцэнэ. Харин тэрээр үл хөдлөх хөрөнгийн карьерээ дундаж давхаргын хүмүүсийг Нью-Йоркийн мужуудад түрээслэх байр олж өгдөг ажлаар эхэлжээ. 23 настайдаа Броэдвэй дэх хошин тоглолтод 70,000 ам.доллараар хөрөнгө оруулсан ч бүтэлгүйтэв.

Ийнхүү өөрийн салбарын бүх давуу болон сул талыг биеэр мэдэрсэн 25 настай залуу эр ажиллах талбараа тэлж, илүү олон хүмүүст хүртээмжтэй томоохон барилгуудыг барих санаагаа хэрэгжүүлэхээр Манхеттан руу 1971 онд нүүжээ. Удалгүй, 1973 онд түүний барьсан 39 барилга нь орон сууцны тухай хуулийг зөрчөний улмаас шүүхэд дуудагдсанаар Доналд анх удаагаа олны анхааралд өртжээ.

Энэ хугацаанд “The Trump Organization”-ий үйл ажиллагаа улам хөгжиж, үл хөдлөх хөрөнгийн худалдаа зууч хөрөнгө оруулалт гэх зэргээр үйл ажиллагаа нь зөвхөн Америкаар хязгаарлагдахаа больсон байв. Түүний ажлаа явуулах гол зарчим өөрийгөө сурталчлах тал дээр маш сайн хөгжсөн. Олон үл хөдлөхийн томоохон төслүүд түүний царайгаар үнэ цэнээ илэрхийлж ирсний дотор түүний өөрөө огт ээмшдэггүй боловч “царайгаа ашиглуулж” мөнгө авдаг байсан компаниуд бий.

Өнгөрсөн оны долоодугаар сард, түүний сонгуулийн сурталчилгааны менежер мэдэгдэхдээ Трампийн жилийн орлого түүний хувь хүртдэг ноогдол ашиг хүү зэргийг тооцохгүйгээр 362,000,000 ам. Доллар гэж дурджээ. Энэ дагуу түүний 2015 оны нийт хөрөнгийн мэдүүлэг 611,000,000 доллартай тэнцсэн байна. Харин Fortune түүний энэхүү мэдэгдлийг шүүмжилж, түүний цэвэр орлого ярьж байгаагийнхаа гуравны нэгтэй л дүйцнэ гэж бичив.

Бүтээн байгуулалт болон дампуурлууд

“Трамп Цамхаг”, Манхеттаний 725 дугаар өргөн чөлөө
“Трамп Цамхаг”, Манхеттаний 725 дугаар өргөн чөлөө
“Трамп Таж Махал”- 1991 онд өрөө төлж дийлээгүйн улмаас дампуурч байсан нь Трампын анхны дампуурал байжээ
“Трамп Таж Махал”- 1991 онд өрөө төлж дийлээгүйн улмаас дампуурч байсан нь Трампын анхны дампуурал байжээ
“Трамп Плаза Зочид буудал” – 1992 онд дампуурсан бөгөөд Трамп өөрийн эзэмшдэг 49 хувийн хувьцаагаа алдаж, 500 гаруй сая долларын өрөнд унасан.
“Трамп Плаза Зочид буудал” – 1992 онд дампуурсан бөгөөд Трамп өөрийн эзэмшдэг 49 хувийн хувьцаагаа алдаж, 500 гаруй сая долларын өрөнд унасан.
Гольф төвүүд
Гольф төвүүд
“Трамп Зочид Буудал”, Лас Вегас
“Трамп Зочид Буудал”, Лас Вегас

Бизнесийн ертөнцөөс гадна замнал

  • Кино ертөнцөд

Доналд Америкийн дэлгэцийн жүжигчдийн нэгдлийн гишүүн бөгөөд хэд хэдэн алдартай кинонуудын зарим нэгэн үзэгдлүүдэд ороод амжсан. Жишээ нь,Home Alone 2: Lost in New York”, “Nanny”, “Fresh Prince of Bel-Air”, “Days of Our Lives”, “Sex and the City” болон “Wall Street: Money Never Sleeps”. Сонирхолтой нь, тэрээр энэ мэт жижигхэн дүрүүдээрээ хоёр ч удаа Эмми шагналд нэр дэвшиж байжээ.

  • Загварын ертөнцөд

1996 оноос хойш өдийг хүртэл тэрээр “Miss Universe”, “Miss USA” болон “Miss Teen USA beauty pageants” зэрэг АНУ-д болдог бүх миссийн тэмцээнүүдийг бүхэлд нь болон хэсэгчлэн худалдан авжээ.

Мөн энэ хугацаанд буюу 1999 онд Trump Model Management-ийг байгуулжээ. Энэ компани нь 2000 оноос хойш нийт 250 гаруй гадаадын загвар өмсөгчдийг Америкийн загварын ертөнцөд хөл тавиулжээ. ,

  • Спортын ертөнцөд

1983 онд Нью-Жерсигийн хөл бөмбөгийн Генералууд багийг худалдаж авчээ.

Боксчин Майк Тайсон Доналдыг санхүүгийн зөвлөхөөрөө ажиллуулж байсан үе ч бий.

  • Хувийн амьдрал

Трамп анхны эхнэр болох Чех улсын загвар өмсөгч Ивана Зелниковатай 1977 онд гучин настай байхдаа гэрлэжээ.

Тэд гурван хүүхэдтэй бөгөөд тэдгээр нь том хүү Доналд Жуниор (39 настай), охин Иванка (29 настай) болон бага хүү Эрик (32 настай) нар юм. Трампийн гурван хүүхэд гурвуулаа Trump Organization-д Дэд Ерөнхийлөгчдөөр ажилладаг
Тэд гурван хүүхэдтэй бөгөөд тэдгээр нь том хүү Доналд Жуниор (39 настай), охин Иванка (29 настай) болон бага хүү Эрик (32 настай) нар юм. Трампийн гурван хүүхэд гурвуулаа Trump Organization-д Дэд Ерөнхийлөгчдөөр ажилладаг

1990-ээд оны эхээр Доналдын жүжигчин Марла Мэплестэй удаан хугацааны туршид үргэлжилсэн харьцаа гүнзгийрсний улмаас гэрлэлт нь бүтэлгүйтэж, 1991 онд анхны эхнэр Иванагаасаа салжээ. Тийнхүү явсаар 1993 оны аравдугаар сард Марла Мэплес Трампад Тиффани нэртэй охин төрүүлж өгсөн бөгөөд үүнээс хоёр сарын дараа Доналд Марла нар албан ёсоор гэрлэлтээ батлуулжээ. Гэхдээ тэдний харьцаа удаан үргэлжлээгүй бөгөөд 1996 онд салах шийдвэр гаргаж, 1999 онд албан ёсоор гэрлэлт нь дуусгавар болжээ.

Энэ хугацаанд буюу 1998 онд Трамп Словен гаралтай загвар өмсөгч Меланиа Кнаусстай танилцжээ. Хосууд 2004 онд сүй тавьж, 2005 онд хуримаа хийсэн бөгөөд 2006 онд Баррон Уйлльям Трамп нэртэй хүүтэй болжээ. (Трамп зарим нэгэн бизнес уулзалтад Жон Барон эсвэл Баррон гэсэн нэрүүдийг ашигладаг байжээ). Трамп телевизэд өгсөн ярилцлагадаа: Би ажилдаа хэтэрхий дуртай байсан учраас өмнөх хоёр эхнэрт маань үүнийг тэсвэрлэх хүнд байсны улмаас салсан гэж ярьжээ.

Одоо Доналд Трамп нийь найман ач зээтэй бөгөөд тэдгээрийн тав нь том хүү Доналд Жуниорийн хүүхдүүд, гурав нь охин Иванкагаас төрсөн хүүхдүүд юм.

  • Шүтлэг

Доналд Трамп пресбитериан шашинтай хүн юм. Энэ талаараа тэр ярихдаа: “Би бол протестант шашинтай пресбитериан хүн. Би олон жил сүмд явж байна. Шашин дундаа миний шүтдэг урсгалыг гайхалтай зүйл гэж би боддог. Би нүгэл хийвэл бурхнаас өршөөл гуйж явахгүй. Учир нь би ямар нэгэн буруу зүйл хийвэл яаж засах вэ гэдгээ л боддог. Бурхныг энэ мэт асуудалдаа оролцуулдаг хүн би биш” гэжээ.

  • Муу зуршил

Трамп хэзээ ч хар тамхи байтугай энгин янжуур тамхи ч татаж байгаагүй бөгөөд архинд донтож нас барсан ах нь түүнд архи ууж болохгүйг үргэлж сануулдаг байж. Маш цэвэрч бас шижигч хүн учир бусадтай гар барих дургүй. Гурван удаа гэрлэж байснаасаа гадна 1990-ээд онуудын үед олон алдартай бүсгүйчүүдтэй нэр холбогдож явсан түүний хамгийн сул тал нь эмэгтэйчүүдийн тал дээр хэл аманд өртөмтгий нэгэн юм.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.