Трамп, Ким Чен Уныг хуурчээ


 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын эрх баригчдыг хуурсан талаар “www.koreatimes.co.kr” сайт мэдээллээ. Трамп АНУ-ын тэнгисийн цэргийн цохилт өгөх ангиа Солонгосын хойг руу илгээх зарлиг буулгасан юм. 

“Тус анги Хойд Солонгосоос ирэх аюул, заналхийллээс урьдчилан сэргийлэх зорилготой” хэмээн Трамп тайлбарлажээ. Солонгосын хойг руу илгээсэн байлдааны онгоцуудаас болж хоёр улс муудалцах улмаар дайн дэгдэхэд хүрээд байсан юм.

 Тэгвэл Нисэх онгоц тээвэрлэгч “Карл Винсон” хөлгөөр ахлуулсан байлдааны онгоцууд Солонгосын хойгийг бус Австралид хүрсэн талаар АНУ-ын Номхон далайн командлал олон нийтэд мэдээлэв. Уг анги тус улсад сургуулилт хийхээр төлөвлөж бөгөөд одоогоор Индонезийн Суматра болон Жава арлын хооронд Сунда хоолойд байгаа гэнэ.  Одоогоор Пентагон болон Цагаан ордон албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. 

Эх сурвалж:zaluu.com

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.