Сансрын нисэгчийн дүрстэй асар том агаарын бөмбөлгийг Москвагийн тэнгэрт хөөргөжээ


Скафандр өмссөн сансрын нисэгчийн дүрс бүхий “Анхдагчдын эрин” гэдэг нэртэй аварга том агаарын бөмбөлгийг Москвагийн тэнгэрт хөөргөжээ. Энэ тухай Bazelevs кино компанийн тараасан мэдээлэлд өгүүлжээ.

Сансрын нисэгчийн дүрстэй содон агаарын бөмбөлөг сансар судлалын ойн өдөр Москвагийн тэнгэрт хөөрлөө. Задгай сансарт хүн анх гарсан үйл явдлын тухай өгүүлдэг “Анхдагчийн эрин” киноны нээлтэд зориулан энэ бөмбөлгийг хөөргөжээ. Энэхүү агаарын бөмбөлгийн загварыг сансрын нисэгч Алексей Леонов задгай сансарт гарахдаа өмсч байсан “Беркут” гэдэг скафандрын загварыг дууриалган хийжээ. Агаарын бөмбөлгийн өндөр нь 17 м бөгөөд зургаан давхар байшингийн өндөртэй тэнцэх аж.

Одоо агаарын бөмбөлгийг хөөргөх талбай “Крокус-Экспо” үзэсгэлэнгийн танхимын ойролцоо байгаа ба тэнд зургаан мэргэжилтэн жижүүрлэн нисэх аппаратын ажиллагаа, салхины чиглэл, хурдыг ажиглаж байгаа ажээ. Салхины хурд 12 м/сек-ээс давсан тохиолдолд агаарын бөмбөлгийн хийг гаргаж буулгах юм.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.