"Үзэмж төгс" тоглолтын билет худалдаанд гарлаа


Монголын нийтийн дууны урлагт өөрсдийн байр суурь, нэр хүндийг хэдийнээ бий болгож, олон сайхан уран бүтээлүүдээрээ түмэн олныхоо хайр хүндлэлийг хүлээсэн МУСТА Ж.Хишигсүрэн, Ж.Хишигдэлгэр эгч дүүс маань "Үзэмж Төгс" нэртэй уран бүтээлийн тоглолтоо дуунд дуртай ард түмэндээ өргөн барих гэж байна. 
 
Гурван настай байхаасаа л урлагийн тайзан дээр гарч өдийг хүртэл урлагийн нандин утсыг таслалгүй хөглөж яваа эгч дүү дуучид маань хэдхэн хоногийн дараа буюу 4-р сарын 21-ны өдөр 19:00 цагаас Монгол бөхийн өргөөнд ийнхүү тоглолтоо хийнэ. Эрхэм дуучдын энэхүү тоглолтод урилгаар МУГЖ У.Далантай, МУГЖ Л.Болдбаатар, МУСТА М.Алтанбат, Дуучин Ж.Алтанхүү /дүү/, Гурван бүдүүн хамтлаг болон амьд хөгжмийн хамтлаг, бүжигчид, морин хуурчид оролцох юм. Ингээд эрхэм уншигч та бүхнийг "Үзэмж Төгс" нэртэй уран бүтээлийн тоглолтод урьж байна.
 

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.