Өмнөд Солонгосын арми байлдааны бэлэн байдалд шилжлээ


Пхеньян өнөө өглөө ээлжит удаагаа пуужин харван туршсантай холбоотойгоор Умард Солонгосын аливаа өдөөн хатгалгад хариу арга хэмжээ авахын тулд Өмнөд Солонгосын цэргүүд байлдааны бэлэн байдалд шилжээд байна гэж Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын Нэгдсэн хороо мэдэгдлээ.

Тус хорооны мэдэгдэлд “Умардын аливаа өдөөн хатгалгад шуурхай хариу барихын тулд манай улсын арми байлдааны бэлэн байдалд шилжээд байна” гэжээ.

Умард Солонгосын зүүн нутгийн боомт хот болох Синпогоос өнөө өглөөний 6:42 цагийн үед Япон тэнгис рүү нэг баллистик пуужин харвасан билээ.

Эх сурвалж: Монцамэ

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.