БНСУ, АНУ, Япон цэргийн хамтарсан сургуулилт хийж байна


БНСУ-ын Батлан хамгаалах яам өчигдөр "БНСУ, АНУ, Япон улсууд энэ долоо хоногт анх удаа шумбагч онгоцны эсрэг нэгдсэн сургуулилт хийнэ" хэмээн мэдэгдлээ.

БНСУ-ын БХЯ-ны мэдэгдлээр "Тус сургуулилтыг БНСУ-ын Чежү арлын ойролцоо БНСУ, Японы хоорондох далайд 3-5-ны өдрүүдэд хийхээр төлөвлөж байна" гэжээ.

БНАСАУ-ын "Шумбагч онгоцны аюул заналхийлэл"-ийн эсрэг гурван орон шумбагч онгоцыг хайн илрүүлж устгах, тодорхойлох чадвараа дээшлүүлэх зорилготой сургуулилт хийж байгаа гэнэ.

Сургуулилтын үеэр шумбагч онгоцыг хайх, хянах, мөрдөх үйл явцыг загварчлан турших бөгөөд "холбогдох мэдээллээ солилцоно" гэж мэдэгдэлд тэмдэглэжээ. Нэгдсэн сургуулилтад оролцох гурван улсын тэнгисийн тоног төхөөрөмжид БНСУ-ын "Кан Гам Чан" тэмдэгт пуужин устгагч онгоц болон нэг нисдэг тэрэг, Америкийн тэнгисийн цэргийн хамгаалалтын онгоц, MH-60 шумбагч онгоцны эсрэг нисдэг тэрэг, P-3 тэнгис дэх хайгуулын нисэх онгоц, Японы тэнгис дэх хамгаалалтын багийн хамгаалах онгоц, шумбагч онгоцны эсрэг нисдэг тэрэг зэрэг багтаж байгаа аж.

Гурван улс өнгөрсөн оны 12-р сард гурван талын аюулгүй байдлын хэлэлцээний үед шумбагч онгоцны эсрэг нэгдсэн сургуулилт хийх асуудлыг зөвшилцсөн байна. Түүний дараа ийнхүү анх удаа нэгдсэн сургуулилт хийж байгаа юм гэж мэдэгдэлд тэмдэглэжээ.

Эх сурвалж:gereg.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.