Ухаантай царайлж шүүгч хийхийг хүссэнгүй


“Боловсрол” суваг телевиз “Эндемол шайн”  группийн албан ёсны эрхтэйгээр “Яг түүн шиг” шоуг өнгөрсөн жил Монголд анх удаа зохион байгуулсан. Тус нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын дугаар өчигдрөөс /2017.04.02/  телевизийн эфирээр цацагдаж эхэллээ.

 “Яг түүн шиг” шоу эхлэхээс өмнө нэвтрүүлэгт оролцох долоон оролцогчыг албан ёсоор танилцуулсан хэдий ч найм дахь оролцогчыг нууцлаад байсан. Энэ оролцогч “Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүү байлаа. 

Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Өнөөдрөөс л пост бичих эрхээ нээлгэж авлаа. Шоуны шүүгч биш оролцогч болсондоо та бүхнээс хүлцэл өчье. Ахиад нэг жил худлаа ухаантай царайлаад шүүгч хийхийг үнэндээ хүссэнгүй. Мөн өөрийнхөө үеийг төлөөлөөд оролцоод үзье гэсэн л хэрэг. Та бүхэн минь зөвөөр ойлгоно биз дээ” хэмээн бичжээ.

 Г.Ганхүү “Яг түүн шиг” шоуны эхний дугаарт “Харанга” хамтлагийн дуучин МУГЖ Х.Лхагвасүрэнгийн дүрд хувирч “Монгол ээж” хэмээх дууг нь дуулсан юм.

 

twitter share 1
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
  1. 2017-04-04 ip: 202.9.40.189

    Ухаантай царайдаад гээд хэнийг бас хажуугаар нь хийгээд бнаа!!!бүх л юмыг чаддаг царайлаад бдг од болох гд ядсан нөхөр штээ