“Сэтэрт тал” уран бүтээлийн цэнгүүн болно


Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Аюурбуньяагийн Лхагва ирэх сарын 14-нд “Сэтэрт тал” уран бүтээлийн цэнгүүнээ МҮЭ-ийн “Соёлын төв ордон”-д хийх гэж байна. 19 цагаас эхлэх тус цэнгүүнд АЖ А.Долгор, МУГЖ Ц.Чулуунцэцэг, Д.Чулуунчимэг, Н.Чулуунхүү, Д.Ариунаа, Г.Цогтсайхан, дуучин Ц.Төрмандах, Г.Түмэн-Өлзий, Д.Үүрийнтуяа, А.Мөнхбат, Б.Мөнхжаргал, Д.Мөнхбаатар, Ц.Дэлгэрмаа, Д.Амарсайхан, Г.Солонго нар оролцоно. Мөн “Домог”, “Аура” хамтлаг, Өвөрмонголын нэрт дуучин Г.Улаансарнай, Мандалт, Урьхан, яруу найрагч П.Бадарч, Д.Цоодол, Д.Нямаа, Б.Догмид, Д.Төрбат, Ц.Хулан, А.Эрдэнэ-Очир, жүжигчин Г.Равдан, Л.Жагдаг зэрэг уран бүтээлчид оролцох юм байна.

Түүнчлэн Дундговь аймгийн төв халхын дуулалт жүжгийн театрын уран бүтээлчид “Дуурьсал” хамтлаг уран бүтэлийн цэнгүүнд оролцох аж. Сонирхуулахад, Өвөрмонголын дуучин Г.Улаансарнай, Мандалт, Урьхан нар урилгаар зохиогчийн бүтээлээс дээжлэн хүргэх юм байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.