БНХАУ: 23 панда ТАХИА жилийн мэндийг дэвшүүлж байна.


Хятадын зүүн өмнөд нутгийн Сичуон мужийн Чендү хотноо 23 панда тахиа жилийн мэнд дэвшүүлж байна.

Чендү/XINHUA/. Эдгээр 23 панда нь бүгд Чендү хотод байрлах “Панда судалгаа, үржүүлгийн төв”-д 2016 оны 5-8 сарын хооронд төрсөн бөгөөд Хятадын цагаан сарын баяраар ард иргэдэд мэнд дэвшүүлэхээр өөрсдийн асран хамгаалагчидтайгаа цуг камерын өмнө зогсчээ.

Тус судалгааны төвийн өсөлт үржилт хариуцсан албаны дарга Ву Конжу “Панданууд бүгд эрүүл саруул өсч бойжиж байна. 1 нас хүрч амжаагүй ч тэдний хамгийн хүнд нь 12 кг жинтэй болсон” хэмээн онцолжээ.

Мөн тус төвийн 30 жилийн ойн баяр энэ жил тохиох бөгөөд нээгдсэнээсээ хойш 243 панда өсгөн үржүүлсний 176 нь амьд үлдэж чаджээ.

Тэд нар өхөөрдөм биш байна гэж үү?

Орчуулсан: Б.Хулан|  Эх сурвалж: http://news.xinhuanet.com/

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.